Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Эрчим хүчний бодлогын зөвлөл байгууллаа

2026/05/07

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2 дахь зүйлийг үндэслэн эрчим хүчний салбарын стратеги, бодлого, эрчим хүчний шилжилт, сэргээгдэх, тархмал эх үүсвэрийн хөгжлийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилго бүхий Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа.

Энэхүү зөвлөл нь эрчим хүчний салбарын богино, дунд, урт хугацааны стратеги, бодлогын баримт бичгийн төсөлд дүн шинжилгээ хийн, олон улсын чиг хандлага, дотоодын хэрэгцээ шаардлагад нийцсэн санал, зөвлөмж боловсруулж, хүргүүлэх, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, тархмал эх үүсвэрийн хөгжлийг дэмжих чиглэлээр техник, эдийн засаг, байгаль орчны болон нийгмийн үр нөлөөг харгалзан мэргэжлийн зөвлөгөө, санал боловсруулах чиг үүрэгтэй ажиллах юм.

Мөн томоохон төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар дүн шинжилгээ хийж, үр ашиг, санхүүжилт, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан дүгнэлт гарган, сайжруулах санал боловсруулна. Түүнчлэн эрчим хүчний системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, осол, доголдлыг бууруулах чиглэлээр бодлогын болон техникийн зөвлөмж боловсруулах, салбарын сайдын хүсэлтээр тодорхой төсөл, бодлогын шийдвэртэй холбоотой асуудлаар судалгаа, дүн шинжилгээ хийж, мэргэжлийн дүгнэлт, зөвлөгөө өгнө.

Зөвлөлийн анхдугаар хурлын үеэр сайд Б.Найдалаа салбарын өндөр мэдлэг, арвин туршлагатай төлөөллүүд зөвлөлд ажиллахаар болсонд талархал илэрхийлж, идэвхтэй оролцон, манлайлахыг хүсээд, баримтлах бодлого, стратегиа танилцуулсан юм. Тэрбээр “Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа 18 мянга орчим хүний хөдөлмөр, салбарын үнэ цэнийг өсгөх ёстой. Салбарт маань сайн зүйл олон бий ч ужиг асуудлуудыг шийдвэрлэхэд та бүхний оролцоо чухал” хэмээн тодотгов.

Эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлууд, тухайлбал, чадлын дутагдал, дэд бүтэц шинэчлэгдээгүй, элэгдэж хуучирсан тоног төхөөрөмж, хоцрогдсон технологи, засаглал, үр ашиг, бүтээмж муу, богино хугацаат хуримтлагдсан өр төлбөр, хүний нөөц дутагдалтай, тарифын бодлого уян хатан биш зэргийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаараа дурдлаа. Мөн “Эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэрэглэгч төвтэй, найдвартай, хүртээмжтэй тогтолцоонд шилжүүлэх зорилгоор тариф, шинэ технологи, хөрөнгө оруулалт, засаглалын цогц реформ хэрэгжүүлнэ” гэв.

Эл зөвлөлийн үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх зарчмыг баримталж, шаардлагатай тохиолдолд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, шинжээчдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулна. Зөвлөлийн даргаар Эрчим хүчний сайдын орон тооны бус зөвлөх Л.Жамбаа ажиллах юм. Зөвлөлийн гишүүдэд ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Эрчим хүчний сургууль, Цөмийн энергийн комиссын Цацрагийн хяналтын зөвлөл, МУИС-ийн Инженер технологийн сургууль, МҮХАҮТ-ын Эрчим хүчний зөвлөл, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК, “Монголын турбинчдийн холбоо”, “Тархмал эх үүсвэрийн бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн холбоо”, “Монголын устөрөгчийн холбоо”, “Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэг”, “Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо”, “Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо”, “Тархмал эх үүсвэрийн бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн холбоо” ТББ болон эрчим хүчний зөвлөх инженерүүдийн төлөөлөл багтаж байна. Тэд анхны хурлаараа Монгол Улсын эрчим хүчний ногоон шилжилтийн стратегийн төслийг хэлэлцлээ гэж  Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он