Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна

2026/05/11

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлд хэрэгжиж буй ус хангамж болон үерийн эрсдэлээс сэргийлэх төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагааны ажлын явцын талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, явцын талаар танилцууллаа. Хотын дарга Х.Нямбаатар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 74 хувьтай байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 32-ын тойрог орчимд байгаа том оврын тээврийн хэрэгслийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Тамгын газар, тус дүүргийн газрын алба, Замын цагдаагийн хэлтэс хамтран өдөр бүр тухайн байршилд хяналт тавьж ажиллаж байна. Том оврын авто машины зогсоолын нөлөөлөлд өртсөн  47 нэгж талбараас 23 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлсөн, 12 нэгж талбарыг холбогдох байгууллагын төлөөлөлтэй хамтран ажиллаж нөлөөллөөс гаргасан. Үлдсэн 12 нэгж талбарт эд хөрөнгийн үнэлгээг хийж байна. Чөлөөлсөн нэгж талбарын байршлаас эхлэн авто зогсоолын барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Үргэлжлүүлэн Нэгдсэн төслийн удирдлагын газрын Усны менежмент, үерийн эрсдэлийг бууруулах төслийн захирал Ш.Баранчулуун Улаанбаатар хотод хэрэгжиж буй үерийн эрсдэлийг бууруулах төслүүдийн ажлын явцыг танилцуулав. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 байршилд үерийн эрсдэлээс сэргийлэх төсөл, 4 байршилд ус хангамжийн төсөл хэрэгжиж байна.

Нэгдсэн төслийн удирдлагын газрын Усны менежмент, үерийн эрсдэлийг бууруулах төслийн захирал Ш.Баранчулуун “1966 оны үерээр 3000-5000 айл усанд автсан. Гэр хорооллын ихэнх хэсэг усанд автаж, нам дор бүсийн байшингууд нурж эвдэрсэн. Мөн зам гүүр, эрчим хүч, холбооны шугамууд тасарсан. Тухайн үеийн мөнгөн дүнгээр нарийвчилсан тоо байхгүй ч  “Их хэмжээний хохирол” гэж архивд тэмдэглэгдсэн байдаг. Харин 2023 оны үерт 128,000 гаруй хүн өртөж, 20,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлж байсан. Энэ үерээр 54 байшин, 15 гэр нурсан бөгөөд 141 орон сууцны барилгын зоорины давхар усанд автаж, хийц эвдэрсэн. Мөн 500 гаруй автомашин эвдэрсэн. 2023 оны үерийн нийт хохирол 50.2 тэрбум төгрөг гэсэн тооцоолол гарсан. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын нэгдсэн системийг бүрдүүлж, үерийн аюултай бүсүүдэд далан, суваг, ус зайлуулах байгууламжийг үе шаттайгаар нэмэгдүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Мөн шинээр 400 км-ээс дээш урттай үерийн хамгаалалтын барилга байгууламжийг барих хэрэгтэй” гэв. Тэрбээр Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн нийт 9 төсөл, арга хэмжээ, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа талаар танилцуулав.

Тухайлбал, Нийслэл 2026-2033 онд Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 366.2 км урт үерийн хамгаалалтын суваг, 23 км урт үерийн хамгаалалтын даланг шинээр барина. Эдгээр үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг төвийн зургаан дүүргийн 25, дагуул хотын 11, зуслангийн бүсийн зургаан байршилд барих юм. Төслийн нэгдүгээр багцын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын гүйцэтгэгчийн тендерийг 2025 оны зургаадугаар сард зарлаж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ шалгаран гүйцэтгэж байна.  Мөн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Би Жи Эм” ХХК 2025 оны наймдугаар сараас боловсруулж эхэлсэн. Гүйцэтгэл 90 гаруй хувьтай үргэлжилж байна.

Мөн 2027-2032 онд Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлнэ. Төслийн суурь судалгааны ажлыг БНЭУ-ын “Kalpataru Projects International” ХХК боловсруулж байгаа бөгөөд 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, инженер-геологи, топографи, цооногийн бичиглэл, лабораторийн шинжилгээ зэрэг суурь судалгааны ажлууд дууссан. Тус усан цогцолбор нь усан сан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж бүхий нийт 5569 ам метр талбайд хэрэгжинэ. Усан сангийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байна. Туул усан цогцолбор ашиглалтад орсноор нийслэл хотын хэрэгцээнд 50 сая шоо метр ус тогтмол нийлүүлэхийн зэрэгцээ хур бороо ихтэй үед 50 сая шоо метр усыг хуримтлуулах усан сан байгуулагдана. Ингэснээр өсөн нэмэгдэж буй хүн амын усны хэрэгцээг найдвартай хангахаас гадна Туул голын экосистемийг хамгаалж, ган гачигтай жилүүдэд голын урсцыг тэтгэх стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох юм. Мөн үерийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ гүний усны хэт ашиглалт буурч, усны нөөцийн тэнцвэртэй байдлыг ашиглах нөхцөл бүрдэх юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга дараах үүрэг даалгаврыг өгөв.

  • Засгийн газрын 2026 оны “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 148 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах,
  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны “Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” 07 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх,
  • Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, орон сууцны хороолол дундах хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг эрчимжүүлэх,
  • Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимжуулах, нэгдсэн удирдлагад шилжүүлсэнтэй холбогдуулан тус үйлчилгээг жигдрэх хугацаанд 7 хоног бүр Захирагчийн ажлын алба тайланг, танилцуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.

Холбоотой мэдээ

Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он