Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Г.Батмөнх: Тавдугаар сарын 1-нээс хойш 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын татварыг чөлөөлсөн байна

2024/05/16

Гурилын импортын гаалийн татварыг  чөлөөлсөн шийдвэрийг тавдугаар сарын 1- нээс хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан ГЕГ-ын Хорио цээрийн хэлтсийн дарга Г.Батмөнхөөс нийлүүлэлт ямар байгааг асууж тодрууллаа.

Энэ оны 5-р сарын 01-нээс эхлэн импортын гурилын татварыг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар нийлүүлэлт ямар байгаа вэ?

2024 оны 5-р сарын 1-нээс импортын гурилын гаалийн татварыг чөлөөлсөнтэй холбоотой боомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ нэмэгдэж байна. 5-р сарын 12-ны байдлаар 2147 тонн импортлогдсон байна. Энэ хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр сарын хугацаанд орж ирж байсан гурил энэ арваад хоногт орж ирсэн байна. Гурилын импорт ямар нэг саадгүй чөлөөтэй орж ирж байна.  Энэ орж ирсэн гурилын татварын хувь хэмжээг авч үзвэл 200 гаруй сая төгрөгийн татварыг чөлөөлжээ. Энэ нь импортын гурилын үнэд нөлөөлөх ёстой гэж харж байна.
   

Импортолж байгаа гурилыг улсын хилээр оруулж ирэхэд “Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай” хуульд заасан хяналтыг хэрэгжүүлдэг. Энэ хуульд ургамлын гаралтай бараа бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээг хийх эрх нь ХХАЯам буюу тус асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байдаг. 5-р сарын 10-ны өдөр 01/1650 ХААЯ-ы албан тоот ирсэн. Үүнд эрсдэлийн үнэлгээг хялбарчлах нөхцөлөөр буюу Хүнсний тухай хуулийн 11-р зүйлийн 1-ээс 11.2.4 хүртэлх заалтуудыг үндэслэн гурилын хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд уламжлалт харилцаатай орноос импорт хийх тухай бичиг ирснийг хүлээж авсан. Энэ Хүнсний тухай хуульд импортлогч нарт ямар шаардлага тавигддаг вэ гэхээр тухайн улс орны үйлдвэрлэгч ОУ-ын чанарын сертификат ISO болон HACCP-ийг авсан байх, гарал үүслээ баталгаажуулах, МУ-д бүртгэлтэй хуулийн итгээд байх, хаяг шошгын шаардлагуудыг бүрэн хангасан байх гэх мэт шаардлагуудыг хангуулсан байх ёстой гэсэн заалтууд байдаг.
   

Орж ирж байгаа гурилын чанарын хувьд үйлдвэрлэгчийн дагалдуулсан чанарын сертификатыг харгалзан үзээд лабораторийн шинжилгээнд хамруулдаг. Энэ шинжилгээнд хамруулснаар тухайн гурил Монгол Улсын стандарт хангаж байгаа эсэхийг үзэж оруулдаг. Одоо орж ирж байгаа гурил дээр шаардлага хангаагүй асуудал гараагүй. Гурилын импорт ямар нэг хориг саадгүй байгаа гэсэн үг юм.
   

Хэрэглэгчид үнийн асуудалд анхаарч байгаа, хилээр орж ирж байгаа гурилын нэрлэсэн үнэ ямар байгаа бол?
   

Үйлдвэрлэгч улс болон дээд гурил, нэгдүгээр гурилаасаа шалтгаалж 1300-1500 төгрөгөөр орж ирэхээр ажлын хэсэг дээр тооцсон байсан. Гурилын үнэ өөрөө зах зээлийн зарчмаар зохицуулагддаг. 5-р сарын 1-нээс хойших хугацаанд гурил импортолж оруулж ирэх хүсэлт тавиад хуулийн дагуу гаалийн байгууллагаас импортын мэдэгдлийг цахимаар олгосон тоо хэмжээг харвал 20 гаруй мянган тонн гурилын импортын хүсэлт ирээд эхнээсээ зөвшөөрөгдөөд орж ирж байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 24 мянган тонн гурил импортлох хүсэлт ирсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед импортлогдсон гурилаас 2,5 дахин их хэмжээ. Нийлүүлэлт ихсээд ирэхээр үнийн хувьд буурах боломжтой гэж харж байна гэж Гаалиийн Ерөнхий газраас мэдээллээ.
 

Холбоотой мэдээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа
Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төлөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он