Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа

2024/05/24

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2024.05.24) хуралдаанаар Байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хуралдааныг нээж, ирц, хэлэлцэх асуудлыг танилцуулав. Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хороо Ёс зүйн хорооны дүрэмд өөрчлөлт оруулах саналыг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 47 тоот албан бичгээр ирүүлсэн тул Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 7 дугаар сарын 4-ний 04 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг хэлэлцэхээр товложээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг өөрчлөх, өөр саналтай гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс танилцууллаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 онд баталж, хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн хэрэгжилтийг хангуулах, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөрчлийн шалтгааныг судлан дүгнэх, дүн шинжилгээ хийх, ёс зүйн зөрчлийн бүртгэл хөтөлж, нийтэд мэдээлэх, хяналт тавих зорилгоор цахим систем хөгжүүлэх, албан тушаалтны ёс зүйн талаарх гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэх зэрэг чиг, үүргийг Ёс зүйн хороо хариуцан ажилладаг. Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн дэд хороодын ажиллах журмыг Засгийн газраас баталж, мөрдүүлж байгаа.

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан бүх түвшний төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөрөөр ахлуулсан Ажлын хэсгийн санал, зөвлөмжийг тусган улмаар хөтөлбөрийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан. Ёс зүйн хорооны дарга, гишүүд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сурталчилгаа, сургалтыг 21 аймагт зохион байгуулж, 14 392 албан хаагчид зөвлөмж, сургалт явуулжээ. Ёс зүйн хороо үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд мөрдөж буй дүрэм, журам, зарим эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүссэн учраас ийнхүү  дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг танилцуулж байна гэсэн юм.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн Ёс зүйн хорооны үйл ажиллагааны бодлогыг тодорхойлж, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн албаны шинэтгэлийн бодлого, үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг баталж, түүнд нийцүүлэн жил бүрийн төлөвлөгөө гаргаж ажиллах, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сургалт, судалгаа, шинжилгээний байгууллагуудын оролцуулах, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргахаас гадна бүрэн эрхээ хэрэгжүүлэх,  тогтоол, албан даалгавар, зөвлөмж гаргах зэрэг зохицуулалтыг нэмэх санал тусгажээ. Түүнчлэн Ёс зүйн хорооны гишүүдийн бие даан хараат бус ажиллах нөхцөл, аюулгүй байдал, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, ёс зүйн асуудал гаргасан албан хаагчдад хариуцлага хүлээлгэсэн байдлыг хянах, цахим мэдээллийн сан хөгжүүлэх, нийтэд мэдээлэх талаар дүрэмд нэмж тусгахыг төслийн саналд оруулсан байв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ийн хэлэлцээд, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолыг баталъя гэсэн томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь дэмжиж, тогтоолын төслийг баталлаа.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын хэл найруулгыг анхаарахыг сануулаад, Монгол Улсын Их Хурал “Ёс зүй” хэмээх мартагдсан үг, ойлголтыг анх удаа хуульчилж, гурван ч хууль, тогтоолыг баталж, хэрэгжүүлж эхэллээ. Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм, сахилга хариуцлагын хуультай, үндэсний хөтөлбөртэй болсон. Цаашид соён гэгээрүүлэх бодлого, хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн онцолсноор тус Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд барих орон сууцны дундаж хэмжээ 68 м.кв байна
АТГ: Нийтийн албанд томилогдох 234 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТГ: Нийтийн албанд томилогдох 234 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийллээ
Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн дцс, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх EPC гэрээнд гарын үсэг зурлаа
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ
Өнгөрсөн сард цахим визийн evisa.mn системээр 41 улсын 12681 иргэнд виз олгов
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил үргэлжилж байна
Жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тохиолдол 16 хувиар өссөн байна
Япон улсад адууны махны экспортыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо
“Эрдэнэс Монгол” нэгдэл энэ оны эхний хагас жилийн дүнгээр 1.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
"Гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилсан 22 гэмт хэрэг бүртгэгджээ
Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он