Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Гаднын хэвлэлд

Ханхүү Харри: Хаан Чарльз болон Ханхүү Уильям нартай харилцаагаа сэргээхийг минь зарим хүмүүс хүсэхгүй байна

2026/10/28
Ханхүү Харри "GQ" сэтгүүлд өгсөн, дүрс бичлэг бүхий ярилцлагаараа олны анхаарлыг татав. Уг ярилцлагыг есдүгээр сарын сүүлчээр бичүүлсэн байна. Тэрхүү ярилцлагадаа Харри, өөрийг нь Хаан Чарльз болон Ханхүү Уильям нартай харилцаагаа сэргээхийг "зарим хүмүүс хүсэхгүй байна" гэсэн санааг цухуйлгажээ.

Ах, аавтайгаа харилцах харилцаа нь ээдрээтэй байгаадаа сэтгэл шаналж байгаа эсэхийг асуухад Харри "Тийм ээ, мэдээж" гэж хариулжээ. Тэрбээр гэр бүл дэх ийм ээдрээтэй харилцааг олон хүнд тохиолддог. Зарим хүмүүс үүнийг эвлэрлээр дуусаасай гэж хүсэхгүй байна. Харин би үүнийг эвлэрлээр дуусаасай гэж хүсэж байна. Мэдээж хэрэг шүү дээ. Дэлхий ертөнцөд өрнөж буй бусад бүх үйл явдлыг бодож үзвэл, хамгийн чухал зүйл бол эвлэрэх явдал юм. Энэ бол гол асуудал" хэмээсэн байдаг.

“HELLO” сэтгүүлийн хааны гэр бүлийн асуудал хариуцсан сурвалжлагч Эмили Нэшийн хэлснээр, уг ярилцлагад задлан шинжлэх зүйлс олон байсан бөгөөд тэдгээрийн дотроос хамгийн онцлох нь Харри өөрийн зүгээс харилцаа муудахад томоохон хувь нэмэр оруулснаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан явдал аж. "A Right Royal Podcast"-ын хамгийн сүүлийн дугаарт оролцохдоо Эмили "Тэрбээр харилцаа нь эвдэрсэнд харамсаж буйгаа ярьж, мөн сүүлийн зургаан жилийг ардаа орхиж, шинэ хуудас нээхийг хүсэж байгаагаа дурдсан. Үүнийг сонсоод миний толгойд шууд л “Чи тэгэхийг хүсэж байж болох ч, гэр бүлийн бусад гишүүд үүнд бэлэн эсэхийг чи яаж мэдэж байгаа юм бэ” гэсэн бодол орж ирсэн.

Миний анхаарлыг хамгийн их татсан зүйл бол түүний гэр бүлийнхэндээ гомдол, шарх учруулсан үйл явдлууд — тухайлбал Опратай хийсэн ярилцлага, “Netflix”-ийн баримтат цуврал, 'Spare' ном зэрэг юм. Харри уучлалт гуйх шаардлагагүй гэж бодож байж болох ч, хэрэв хэн нэгэнтэй харилцаагаа засаж, эвлэрэхийг хүсэж байгаа бол хамгийн түрүүнд өөрийнхөө ч бас алдаа гаргасныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ" гэжээ.

Ярилцлагын өөр нэг хэсэгт Харригаас Хаан болон Уильямтай харилцаагаа сэргээж чадна гэж бодож байгаа эсэхийг асуухад "Мэдээж хэрэг," гэж Харри хариулсан байна. Ханхүү Харри "Мегзит"-ээс (Megxit) хойш өөрийнх нь хандлага өөрчлөгдсөн гэж мэдэгдэв.

Сэтгүүлч түүнээс зургаан жилийн өмнө Харри, Меган хоёрыг явахад хүргэсэн шалтгаанууд өнөөдөр өөрчлөгдсөн эсэхийг асуужээ. Тэрбээр "Бидний хандлага гарцаагүй өөрчлөгдсөн гэж бодож байна. Тэр үед болсон зүйлс бол өнгөрсөн цаг үеийнх. Сүүлийн зургаан жилийн үйл явдлууд бол үүний үргэлжлэл байлаа. Зарим нэг тэмцэл өрнөсөн, гэхдээ энэ нь зайлшгүй байсан хэрэг. Одоо харин бид бүгд үүнийг ардаа орхиж, шинэ хуудас нээнэ гэж найдаж байна" хэмээн хариулжээ. Тэрбээр цааш нь "Би гэнэн хүн биш л дээ, урьд нь тийм байсан үе бий. Гэхдээ өөдрөг үзэлтэй байх нь чухал гэж бодож байна. Үүнд харилцан хүндэтгэл ч чухал үүрэгтэй. Хэрэв тэд намайг болон бидний байр суурийг хүндэтгэвэл би ч тэднийг хүндэтгэж чадна. Бидний байр суурь одоо маш тодорхой болсон” гэжээ.

Гүнгийн хэлсэн үгс нь түүний ах, Ханхүү Уильямыг онилсон мэт сонсогдов. Ирээдүйн хаан болох Ханхүү Уильям дүүтэйгээ эвлэрэх хүсэлгүй байгаа гэх яриа байдаг.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна
Тэрбумтан Женсен Хуанг эхнэртээ үнэнч бус байсандаа уучлалт гуйж, хариуцлага хүлээхээ мэдэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он