Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Гаднын хэвлэлд

Хятадын улс төрийн томоохон уулзалтын үеэрх “эзгүй сандал"-нууд төлөөлөгчдийн хувьд сургамж болж байна

2026/10/30
Хятадын нийслэлд улс төрийн томоохон арга хэмжээ үргэлжилж байгаа бөгөөд эрх баригч Коммунист Намын ирээдүйн дүр төрхийг тодорхойлж болзошгүй өндөр албан тушаалтнуудын хаалттай хурал болж байна. Төв Хорооны 300 орчим гишүүнийг цуглуулсан энэхүү Тавдугаар бүгд хурал нь Намын эгнээнд "сахилга батыг чангатгах" үйл явцын эхлэл болохыг төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Даваа гарагт эхэлсэн, дөрөв хоног үргэлжлэх уг хурал нь саяхан явуулсан цэвэрлэгээний дараа Ши Жиньпинд эрх мэдлээ улам бэхжүүлэх боломжийг олгох юм. Жил бүр зохион байгуулагддаг эдгээр бүгд хурал (пленум) нь маш нууцлагдмал байдлаар явагддаг ч, хуралдааны шийдвэрүүдийн хураангуй болон дэлгэрэнгүй баримт бичиг нь дараа нь олон нийтэд ил болдог.

Бүгд хурал (пленум) гэж юу вэ
Намын Төв хорооны хаалттай хуралдаан бөгөөд жилд дор хаяж нэг удаа болдог. Төв хорооны таван жилийн бүрэн эрхийн хугацаанд ихэвчлэн долоон удаа бүгд хурал болдог. Эдгээр хурал нь удирдлагын зүгээс чухалчилж буй асуудлуудыг илэрхийлдэг тул гаднаас ч анхааралтай ажигладаг. Энэ жилийн хуралдааны цаг хугацаа чухал ач холбогдолтой. Учир нь,  дараагийн Намын Их хурал болоход нэг жил үлдээд байгаа бөгөөд уг Их хурлаар шинэ зорилтуудыг тодорхойлж, Төв хорооны шинэ бүрэлдэхүүнийг томилох юм. Албан ёсны мэдээллээр бол Төв хороо нь Намын дээд удирдлагыг сонгодог гэгддэг ч, энэхүү сонгох үйл явц нь Намын дээд хүрээнийхний дунд нууц байдлаар өрнөдөг. Бүрэн эрхийн хугацааны хязгаарлалтыг цуцалсны дараа болох Намын дараагийн Их хурлаар Ши Жиньпинийг тус улсын удирдагчаар дахин томилох нь бараг тодорхой болоод байна.

Юу хэлэлцсэн бэ
 Өмнөх бүгд хурлуудаар Ши Жиньпинийг Намын "цөм" (гол цөм) гэж зарлаж, бүрэн эрхийн хугацааны хязгаарлалтыг цуцалснаар түүнд хязгааргүй хугацаагаар эрх мэдэлдээ үлдэх боломжийг нээж өгсөн. Мөн түүний үзэл баримтлалыг — "Ши Жиньпиний үзэл санаа" гэж нэрлэгддэг — Мао Зэдуны үзэл санаатай ижил түвшинд хүргэн өргөмжилж байсан түүхтэй. Энэ жилийн бүгд хурал нь Ши Жиньпиний хувьд Намын их хурлын өмнөх стратегийг тодорхойлж, гишүүдийн үзэл бодлыг нэгтгэн, төлөөлөгчдийн үнэнч байдлыг баталгаажуулах боломж юм. Намын дотор сүүлийн үед явуулсан томоохон цэвэрлэгээний улмаас хуралдааны танхимд "эзгүй сандал"-ууд олон харагдах тул энэ нь төлөөлөгчдийн хувьд сэтгэл түгшээсэн хурал болж буйг ажиглагчид онцолж байна.

Авлига, тэр ч байтугай "ёс суртахууны доройтол" (ёс суртахууны авлига)-той холбоотой үндэслэлээр олон тооны өндөр албан тушаалтнуудыг албан тушаалаас нь буулгаад байгаа билээ. Шинжээчдийн үзэж байгаагаар "ёс суртахууны доройтол" гэх ойлголтыг Ши Жиньпинд үнэнч бус хандсан хүмүүсийг намнах хэрэгсэл болгон ашиглаж байна. Учир нь,  Намд үнэнч бус байхыг "ёс суртахууны зөрчил" гэж тайлбарлах боломжтой юм. "Asia Society Policy Institute"-ийн тооцоолсноор, 2022 онд Төв Хороонд томилогдсон цэргийн салбарын 44 гишүүнээс ердөө хоёр нь л албан тушаалаа хадгалж үлджээ. Хятадын зэвсэгт хүчнийг удирддаг, долоон гишүүнтэй, өндөр эрх мэдэл бүхий Төв цэргийн зөвлөлийн бүрэлдэхүүн ч цөөрсөөр одоо Ши Жиньпин болон өөр нэг генерал, нийт хоёрхон хүн үлдээд байна. Энэхүү бүгд хурал нь түүнд тус байгууллагад шинэ гишүүдийг томилох боломжийг олгож байна.

 

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна
Тэрбумтан Женсен Хуанг эхнэртээ үнэнч бус байсандаа уучлалт гуйж, хариуцлага хүлээхээ мэдэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он