Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн нээлт боллоо

2024/05/27

Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутагт байрлах “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн нээлт боллоо.

Энэ төслийг 2020 онд эхлүүлж, чанарын өндөр түвшинд барьж 2023 онд ашиглалтад оруулан өнөөдөр тээвэрлэлтийг эхлүүллээ.  Дэлхийд зүтгүүрийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Progress Rail A Caterpillar” компанийн SD70ACe/LW загварын 16 зүтгүүр Монгол Улсад нийлүүлэгдэхээс эхний ээлжийн 6 зүтгүүрээ хүлээн авч, тээвэрлэлтэд нэвтрүүлэхэд бэлэн болсон. Хүнд даацын төмөр замын тээврийн салбарт бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн өндөр хүчин чадал бүхий энэхүү зүтгүүрүүд нь зах зээлд амжилттай туршигдсан дизель хөдөлгүүртэй. Мөн инновац шингээсэн радиал тэргэнцэр нь манай улсын хувьд анх удаа нэвтрүүлж буй явах ангийн бүтээц юм.

“Тавантолгой- Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг болох зүтгүүрийн засварын төв. Монгол Улсдаа анх удаа АНУ-ын зүтгүүрт зориулан зураг төсөл, төлөвлөлтийн дагуу барьж байгуулсан.  Тус засварын төв арчилгаа үйлчилгээ, засвар хийх зориулалтын 34 тоног төхөөрөмж, 112 гар болон цахилгаан багажаар тоноглогдсон бөгөөд эдгээрийг 9 үндсэн цех, 12 туслах цехэд хуваан байршуулсан.  Нийт 2125 м2 талбайд үзлэгийн 3 зам байрлах ба 6 зүтгүүрт зэрэг арчилгаа, засварын ажил хийх боломжтой юм.


Мөн цогцолбор төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэг Вагон засварын депо нь ОХУ, БНХАУ, Украйн зэрэг улсад үйлдвэрлэгдсэн дэвшилтэт технологийн хамгийн сүүлийн үеийн автомат болон хагас автомат тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон. Нийт 3528 м2 6 засварын талбайд их болон дунд засвар, үйлчилгээ хийх орчин үеийн тусгай зориулалт бүхий 164 бүрэн автомат, 31 механик, 90 гар багажаас бүрдсэн 285 багц тоног төхөөрөмжтэй.

Уг засварын төв нь жилд 1300-1500 орчим вагонд их болон дунд засвар, арчилгаа үйлчилгээ хийх, 3800 тэргэнцэр, 7200 хос дугуй болон бусад 12000 эд ангийг оношилж, сэргээн засварлах хүчин чадалтай юм. Мөн механик цехэд CNC удирдлагатай TCK-50A загварын токарийн суурь машин, CNC плазма зүсэгчийг нэвтрүүлсэн онцлогтой гэж ЗТХЯ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа
Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төлөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он