Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Хөрш орнууд

Ши Жинпин Трамп, Путин нартай гурван талт уулзалт хийх сонирхолгүй байна

2026/11/11
Энэ сарын 18-нд эхлэх Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад, Орос, Америкийн албаны хүмүүс гурван талт уулзалт хийх талаар хэлэлцэж байгаа тухай "Financial Times" сонин мягмар гарагт мэдээлжээ. Хятад улсад болох энэхүү уулзалтад Ши Жиньпин, Владимир Путин, Дональд Трамп нар оролцож болзошгүй байгаа нь 1945 оны 02 дугаар сард Франклин Рузвельт, Уинстон Черчилль, Иосиф Сталин нарын хооронд болж, хор уршигтай үр дагаварт хүргэсэн "Ялтагийн бага хурал"-ыг өнөө цагт дахин давтах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

Тэрхүү түүхэн уулзалтын улмаас Зөвлөлт Холбоот Улс Зүүн Европыг өөртөө нэгтгэж авсан билээ. Олон хүн Ши Жиньпин, Путин, Трамп нар Украины удирдагчид болон ард түмэнд нь мэдэлгүйгээр тус улсыг хуваан авч магадгүй гэж санаа зовниж байна. Зарим шинжээч Шэньжэньд болох энэ уулзалтыг "Ялтагийн бага хурал" болж болзошгүй хэмээн ярьж байна. "Сайн мэдээ гэвэл, дэлхийн хамгийн хүчирхэг гурван улсын удирдагчид өнөөгийн тогтворгүй, асуудал ихтэй ертөнцөд тулгараад буй хамгийн чухал асуудлуудыг хэлэлцэхээр ширээний ард суух гэж байна" хэмээн АНУ-ын Агаарын цэргийн хүчний тэтгэвэрт гарсан генерал, НАТО дахь АНУ-ын цэргийн төлөөлөгчийн орлогчоор ажиллаж байсан Блейн Холт ярьжээ.

Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Financial Times" сонинд өгсөн ярилцлагадаа гурван талт уулзалтыг зохион байгуулах ажил "үргэлжилж байна" гэж мэдэгдсэн бол Хятадын Гадаад хэргийн яамнаас "Хятад, Орос, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтын талаар холбогдох талуудтай харилцаа холбоотой ажиллаж байна" гэж мэдэгджээ. Ийм гурван талт уулзалт болох нь Москвад ашигтай байх болно.

"The Diplomat" сэтгүүлд Ева Сейверт "Ийм дээд хэмжээний уулзалтад оролцох нь Оросын байр суурийг АНУ, Хятадтай эн зэрэгцэхүйц түвшинд өргөж, дипломат тусгаарлалтаас гарахад нь туслахын зэрэгцээ АНУ болон Европын хооронд хагарал үүсгэх боломжийг олгож магадгүй. Трамп Орос-Украины дайныг зогсоож, энх тайвныг тогтооход зуучлах хүсэлтэй байгаагаа удаан хугацааны турш илэрхийлсээр ирсэн юм. Тэрбээр Хятад улстай хийх яриа хэлэлцээний үеэр энэхүү мөргөлдөөний асуудлыг хөндөх боломжийг үгүйсгээгүй. Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер 10 дугаар сарын 30-нд Бээжин хотноо Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа хэлэхдээ, Хятадын удирдагч Орос, АНУ-тай хамтран Украинтай холбоотой дээд хэмжээний уулзалт зохион байгуулах сонирхолгүй байгааг дурджээ. Штайнмайер Германы ARD телевизэд өгсөн ярилцлагадаа "АНУ, Орос, Хятад улсуудыг оролцуулсан, Украинтай холбоотой дээд хэмжээний уулзалт хийх ямар ч бэлтгэл ажил хийгдээгүй байна" гэжээ.

Тийм ээ, энэ бол Европын мөргөлдөөн мөн боловч Хятад улс үүнд шууд оролцогч нь юм. Учир нь Бээжин Оросын дайныг санхүүжүүлж ирсэн. Тэд Москвад дипломат болон суртал ухуулгын дэмжлэг тасралтгүй үзүүлж, Путинд зэвсгийн эд анги нийлүүлсээр байна. Хятад улс иргэддээ Оросын талд хөлсний цэрэг болж тулалдахаар явахыг зөвшөөрсөн. ОХУ-д Хятадын Ардын Чөлөөлөх Армийн офицерууд байгаа бөгөөд Бээжин Хятадын нутаг дэвсгэрт Оросын цэргүүдийг сургаж байна. Ямартай ч Хятад улс өөрсдийн байр суурийг тодорхой илэрхийлсэн” хэмээжээ. Атлантын зөвлөлийн (Atlantic Council) шинжээч Эндрю Михтагийн хэлснээр, мөн Хятадын үзэж байгаагаар Ази, Европыг салгаж ойлгох боломжгүй.

Эцсийн эцэст тэд нэг эх газрын хэсгүүд шүү дээ. Үүнтэй адилаар, Тайванийн иргэд ч өөрсдийн арлын бүгд найрамдах улсын хувь заяа Зүүн Европын байлдааны талбарт шийдэгдэж байна гэж итгэдэг. "Гурван талын өндөр түвшний уулзалт нь APEC-ийн (Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа) дээд хэмжээний уулзалтын ач холбогдлыг бүдгэрүүлж болзошгүй. Гэтэл Бээжин уг дээд хэмжээний уулзалтыг ашиглан эдийн засгийн манлайллаа харуулж, нээлттэй байдал, инновац, хамтын ажиллагааг сурталчлахыг зорьж байгаа юм" гэж шинжээчид дүгнэжээ.

Холбоотой мэдээ

БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Тэрбумтан Женсен Хуанг эхнэртээ үнэнч бус байсандаа уучлалт гуйж, хариуцлага хүлээхээ мэдэгджээ
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он