Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Хөрш орнууд

Хямрал хүндрэхийн хэрээр Орост түлшний асуудлаас үүдэлтэй бухимдал нэмэгдэж байна

2026/11/11
Украины талаас газрын тос боловсруулах үйлдвэр, агуулах руу дроноор хийсэн халдлагуудын улмаас үүссэн шатахууны хямрал өдөр тутмын амьдралд хүндрэл учруулж байгаа тул Оросын үр тарианы бүс нутгийн тариаланчид ургацаа хураан авч чадахгүй болох вий хэмээн санаа зовниж эхэлжээ.

Киев улс Оросын эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөх замаар Москваг энхийн хэлэлцээ хийхэд шахалт үзүүлэхийг зорьж байгаа бөгөөд үүний улмаас учирсан хохирол нь газрын тосоор баялаг Оросын шатахууны хангамжийг хумихад хүргэсэн. Үүнээс болж ихэнх бүс нутагт шатахууны хязгаарлалт тогтоож, олон нийтийн дунд сэтгэл түгших байдал нэмэгдсээр байна. Энэ нөхцөл байдал жолооч нарыг аль шатахуун түгээх станцад шатахуун байгаа, хаана дараалал бага байгаа талаарх мэдээллээ хоорондоо хуваалцахад хүргэжээ.

Түүнчлэн шатахууны хомсдол хүмүүсийн бухимдлыг төрүүлж, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдээс харахад жолооч нар шатахуун авах дараалалд зогсох үедээ хоорондоо маргалдаж, зодоон цохионд хүртэл хүрч байна. “Yandex”-ийн мэдээлэлд үндэслэн “iPhones.ru” сайтын мэдээлснээр, 06 дугаар сарын 21-ний байдлаар цахим орчинд "шатахуун хаанаас авах вэ" (how to siphon fuel) гэсэн хайлтын тоо 9300-аас давсан нь сарын өмнөх 697 гэсэн үзүүлэлтээс эрс нэмэгдсэн дүн юм.  Оросын хяналтад байдаг Крымын хамгийн том хот болох Севастопольд бензиний үнэ зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд 30 хувиар өссөн тухай Оросын төрийн статистикийн алба "Росстат" лхагва гарагт мэдээлжээ.

"Росстат"-ын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Орос улсад бензиний дундаж үнэ литр тутамд 72.38 рубль (0.9256 ам.доллар) байсан бол, түлшний хомсдолд орсон зарим бүс нутагт үнэ литр тутамд 2.42 ам.долларт хүрсэн болохыг "Ройтерс" агентлаг мэдээлжээ. Киевийн явуулж буй ажиллагааны нөлөө хүрээгээ тэлж байгаа нь Оросын эрх баригчдын хувьд таагүй нөхцөл байдал үүсгэж байна. Орос 2022 онд "тусгай цэргийн ажиллагаа" гэж нэрлэсэн дайнаа эхлүүлснээсээ хойш Украины эрчим хүчний дэд бүтцэд удаа дараа халдсаны улмаас олон тооны украинчууд өвлийн улиралд цахилгаан, дулаангүй хоцроод байгаа билээ.

Москва эхэндээ түлшний хомсдолыг зөвхөн тодорхой хэсэгт үүссэн түр зуурын асуудал мэтээр тайлбарлаж байсан ч, ням гарагт Ерөнхийлөгч Владимир Путин асуудал байгааг хүлээн зөвшөөрч, зах зээлийг тогтворжуулах арга хэмжээ авахаа амласан.

Путиний эрчим хүчний асуудал эрхэлсэн орлогч, Ерөнхий сайдын орлогч Александр Новак асуудлыг шийдвэрлэж байгаа гэж мэдэгджээ. Ройтерс агентлаг Орос  Энэтхэгээс далайн замаар бензин импортолж эхэлсэн бөгөөд Казахстан улс 7, 8-р сард Орост 50 мянган тонн бензин нийлүүлэхээр тохиролцсон гэж онцгойлон мэдээлсэн.
Ажил хаялт үргэлжилж, шатахууны хомсдол удаан үргэлжилбэл, 2022 оны 02 дугаар сард Орос Украин руу довтолсноор эхэлж, одоо тав дахь жилдээ үргэлжилж буй дайныг дэмжих олон нийтийн дэмжлэг суларч болзошгүй байна.


Зарим бүс нутагт үндсэн үйлчилгээнүүд хязгаарлагдаж эхэлжээ. Хятад, Монгол Улсуудтай хиллэдэг Забайкальскийн хязгаарт эрх баригчид автобусны зарим чиглэлийг цуцалсан бол хог хаягдал цуглуулах компани шатахууны хомсдолоос шалтгаалан дөрвөн дүүрэгт үйлчилгээгээ зогсоосон байна.

"Хамгийн аймшигтай нь хүнсний бүтээгдэхүүний үнэ хэр өсөх бол гэдэг л байна. Бүх барааг авто замаар тээвэрлэж авчирдаг шүү дээ" хэмээн нэгэн иргэн "Chita.ru" бүс нутгийн мэдээллийн сайтад ярьжээ.

Холбоотой мэдээ

БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Тэрбумтан Женсен Хуанг эхнэртээ үнэнч бус байсандаа уучлалт гуйж, хариуцлага хүлээхээ мэдэгджээ
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он