Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

2024/05/30

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2022, 2023 оны байдлаар судалж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Дээрх хугацаанд Нийслэлийн хэмжээнд хууль бусаар ан агнах 44, хууль бусаар мод бэлтгэх 36, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 52 хэрэг шалгагдаж, байгаль экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Эдгээр хэрэгт нийт 101 хүн яллагдагчаар татагдсанаас 57 хувь нь 26-45 насны, 47 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байна. 


Судалгаагаар алтайн хойлог шувуу, халиун буга, хүрэн баавгай, хулан зэрэг ховор амьтад болон шинэс, нарс, хуш мод, дэрвэгэр жиргэрүү, самар, хонин арц гэх мэт ургамал гэмт хэрэгт өртөх нь түгээмэл байгаа болох нь тогтоогджээ. 

Мөн байгаль орчны талаарх мэдлэг, мэдээлэл, хууль хэрэглээний зөрүүтэй ойлголтын улмаас мөрдөгч, прокурорууд хэргийг харилцан адилгүй байдлаар шийдвэрлэсэн тохиолдол гарсан байна.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Экологийн цагдаагийн албатай хамтран “Танья, мэдье, хамгаалъя” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Нийслэл, дүүргийн прокурорын газрын Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт дагнан хяналт тавьж ажилладаг прокурорууд, Эрүүгийн Цагдаагийн Албаны мөрдөгчид болон Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтэн, байгаль орчны улсын байцаагч, Хустайнбайгалийн цогцолборт газрын захиргааны алба хаагчид оролцлоо.

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он