Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Б.Энхболд: Регистрийн дугаараар нь тухайн хүн хэнд санал өгснийг мэдэх боломжгүй

2024/06/19

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрх болон сонгууль өгөх эрхтэй боловч анхаарал хандуулах шаардлагатай зарим зорилтод бүлэг хүмүүсийн сонгох эрхийг эдлүүлэхэд анхаарал хандуулах талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар мэдээлэл өглөө.

Юун түрүүнд хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх чиг үүргийг бүх төрийн байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин Хүний эрхийн Үндэсний Комисс нь төр энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьдаг хараат бус, хөндлөнгийн байгууллага гэдгийг энд цохон тэмдэглэхийг хүсэж байна.

Энэ хүрээнд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах чиглэлд хуулиар чиг үүрэг хүлээн төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, зөвлөмж, шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

Нэгдүгээрт: УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд 9 хоног болж байна. Энэ хугацаанд иргэдийн овог, нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаар зэрэг хүний хувийн мэдээллийг худалдаж авах тухай зар цахим орчин болон иргэдийн дунд мэдээлэл тарааж, хүний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулж буй зөрчил гарч байгаа талаар Комисст мэдээлэл авагдаж байна.

Регистрийн дугаар нь хүний хувийн мэдээлэлд хамаардаг бөгөөд ийнхүү цуглуулсан хувийн мэдээллийг сонгуулийн дараа ямар ч байдлаар ашиглах, хувь хүнийг нууцыг задруулах, бусад байдлаар эрсдэлд оруулах эрсдэлтэй гэдгийг анхаарч хувийн мэдээллээ бусдад өгөхгүй байх, хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай гэж зөвлөж байна. Мөн хувийн мэдээллээр нь хэнд санал өгснийг мэдэх боломжтой гэж иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байгаа нь сонгогчдын сонгох эрхэд халдаж буй үйлдэл бөгөөд Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийг зөрчиж байгаа үйлдэл тул хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэдгийг иргэд олон нийт, сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа дэмжигчид анхааруулж байна.

Регистрийн дугаарыг ашиглаж тухайн хүн хэнд санал өгснийг мэдэх боломжгүй гэдгийг дахин сануулж байна. 

Хоёрдугаарт. Сонгууль бол Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан иргэдийн улс төрийн эрхээ эдлэх боломж бөгөөд ардчиллын үнэт зүйл юм. Тиймээс улс төрийн талаар олон ургалч үзэл, бодлогын мэтгэлцээний үндсэн дээр иргэд сонголтоо хийх ёстой . Улс төрийн эрхээ эдэлж, өөрийн үзэл баримтлалдаа нийцсэн нам, эвсэл, нэр дэвшигчийн бодлого, мөрийн хөтөлбөрийг дэмжих, түүнийг түгээн дэлгэрүүлсний төлөө бусдыг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь ямар нэгэн байдлаар хязгаарлаж буруутгахгүй байх үүрэгтэй. Тиймээс нам, эвслийн болон бие даан нэр дэвшигчид тэдгээрийг сонгуулийн ажилд оролцож байгаа албан ёсны, бусад дэмжигчид бусдын улс төрийн үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэх байдлаар сонгуулийн сурталчилгаа, үйл ажиллагаа явуулахыг хийхийг зөвлөж байна.

Гуравдугаарт: Эрхээ хязгаарлуулсан иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэхэд төрийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Тухайлбал, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч, Эрүүл мэндийн байгууллагад албадан эмчлүүлж байгаа хүмүүс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх боломжтой.

ХЭҮК-оос хорих 461 дүгээр ангид хийсэн хяналт шинжилгээгээр, 266 хоригдогчоос сонгуульд санал өгөхөөр ангийн удирдлагадаа хүсэлтээ өгсөн байсан. Эдгээр хүмүүсийг авч үзвэл, нийслэлийн 9 дүүрэг, орон нутгийн иргэд байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас сонгуультай холбоотой мэдээлэл өгөх тал дээр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэдий ч эдгээр иргэд өөрсдийн оршин суугаа газарт нь хэн, ямар намаас нэр дэвшиж байгаа болон сонгуулийн тогтолцооны талаар бүрэн мэдээлэл, ойлголтгүй байна. Энэ нь эрхээ хязгаарлуулсан иргэдийн сонгох эрх эдлэхэд саад учрах, бусдын нөлөөнд орж санал өгөх, санал өгөхгүй байх ч эрсдэл тулгамдаж болзошгүйг харуулж байна.

Тиймээс Улаанбаатар хот, 21 аймагт байгаа цагдан хорих төв, баривчлах байранд байгаа болон өөрөө сан дураараа гарч явах боломжгүй, эрх нь хязгаарлагдсан боловч сонгууль өгөх эрхтэй иргэдэд Сонгуулийн тогтолцоо, санал өгөх зааварчилгаа, нэр дэвшигч, нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөртэй танилцах, мэдээлэл өгөх боломж нөхцөлөөр хангаж ажиллахыг холбогдох Сонгуулийн хэсэг хороо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон эрүүл мэндийн байгууллагад анхааруулж байна.

Дөрөвдүгээрт: Төрийн цэргийн байгууллагад алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдад нэр дэвшигчид болон нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөртэй танилцах, мэдээлэл сурталчилгааг тэнцвэртэй хүргэх нөхцөл боломжоор хангаж ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх боломжийг бүрдүүлэх, энэ эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх нь хууль бус болохыг анхааруулж, сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх талаар Сонгуулийн ерөнхий хороо, төрийн цэргийн байгууллагууд анхаарч ажиллахыг зөвлөж байна гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос мэдээллээ.

Холбоотой мэдээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа
Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төлөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он