Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах үзлэг зохион байгуулж байна

2024/06/20
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн баталсан “Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үзлэг зохион байгуулах ажлын удирдамж”-ийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабын орлогч дарга, хурандаа Л.Тамираар ахлуулсан ажлын хэсэг 2024 оны зургаадугаар сарын 18-19-ний өдрүүдэд ажиллалаа.
 
Үзлэг шалгалтаар Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар “Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай”, Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”, Улсын Онцгой комиссын орлогч даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр албан бичгээр аймаг, нийслэлийн Онцгой комиссын дарга нарт “Зөвлөмж, чиглэл хүргүүлэх тухай” зэрэг эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.
 
Үерийн аюулын бэлэн байдлын үзлэгээр нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, дүүргийн нутаг дэвсгэрт орших үерийн эрсдэлтэй байршил болон үерийн далан хаалт, барилга байгууламж, айл өрхүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
 
Үзлэг шалгалтын үеэр 2023 оны 7, 8 дугаар сард Улаанбаатар хотод тохиолдсон үерийн аюулд өртөж, нүүлгэн шилжүүлэгдсэн айл, өрхүүд буцаж үерийн эрсдэлтэй газартаа ирсэн, эзэмшил эд хөрөнгөө буулгаж, газрыг чөлөөлөөгүй, үерийн эрсдэлтэй чөлөөлөх шийдвэр гарсан газрыг зарж борлуулахаар зар байршуулсан, авто засварын төв зэрэг зарим хуулийн этгээд шинээр барилга, байгууламж барьж өргөтгөл хийсэн, иргэд эрсдэлтэй газраа шинээр байшин барьсан зэрэг зөрчлүүд илэрчээ.
 
Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах үзлэг 2024 оны зургаадугаар сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа
Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төлөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он