Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ц.Төрхүү: Үерийн далан дотор ургасан бургасыг Хар усан тохой руу шилжүүлж байна

2024/06/25

Нийслэлийн Онцгой комиссоос үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

ЦУОШГ-аас дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж байгааг мэдээлсэн. Улаанбаатар хотод энэ зун олон жилийн дунджаас ахиу хэмжээний бороотой байх төлөв ажиглагдаж байгаа аж.

Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аюултай бүсэд буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, голын голдирлыг өөрчлөн барьсан барилгуудыг нурааж, түшиц хана хийх, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далан дотор ургасан мод, бут сөөгийг чөлөөлөх, лаг хагшаасыг цэвэрлэж байна.

НОБГ-ын дарга А.Дашням “Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт хоёр хоног үргэлжилсэн бороо орсон. Энэ борооны улмаас Туул голын үерийн аюултай түвшин 82 см давж үерлэсэн. Туул гол ингэж үерлэсэн тохиолдол байхгүй. Жишээлбэл, 1966 оны үерээр 310 см хүрч, үерийн аюултай түвшнийг давж байсан бол өнгөрсөн жил 311 см хүрсэн юм. Өнөөдрийн байдлаар голын түвшин 267 см болж татарсан” гэв.

Түүнчлэн НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны өнгөрсөн долоо хоногт Дунд гол орчимд ажиллаж, "Уран ган", "Тайгам-Алтай" ХХК, "АПУ" ХК зэрэг тухайн орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөн, Дунд гол үерийн хамгаалалтын далан дотор ургасан бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Соёолжийн нүхэн гарцаас “АПУ” ХК хүртэл Дунд гол дагуу үйл ажиллагаа явуулдаг нийт 17 ААН нийгмийн хариуцлагын хүрээнд 40.000 шоо метр гаруй лаг хагшаасыг цэвэрлэн гаргаад байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “1966-1975 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 24 км гар хийцлэл буюу шороон даланг хийсэн байдаг. Эдгээр даланг бид энэ жилээс төмөр бетонон хийцтэй болгохоор ажиллаж байна. Үерийн далан гэдэг бол инженерийн байгууламж. Инженерийн байгууламж дотор ганц ширхэг ч мод, бут сөөг байх ёсгүй. Мод, бут сөөг нь усны урсцыг удаашруулж, далангаа сэтэлж урсах нөхцөл байдал үүсгэдэг тул үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс гол дотор буюу үерийн далан дотор ургасан бургасыг Хар усан тохой руу шилжүүлж байна. Бургасыг шилжүүлснээр үерийн хамгийн эрсдэлгүй нөхцөл байдал үүснэ” гэлээ.

Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 1253 км авто зам байдгаас 250 км нь ус зайлуулах шугам сүлжээтэй байдаг. Энэ онд 12 байршилд ус зайлуулах шугам сүлжээ барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд ус зайлуулах шугам сүлжээг барьж дуусгасан бөгөөд Үндэсний их баяр наадмаас өмнө үлдсэн байршлуудад шугам сүлжээ барьж дуусгана гэдгийг ГУББГ-ын дарга Л.Ариунтуяа хэллээ.

Холбоотой мэдээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа
Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төлөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он