Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

С.Батсайхан: "Хүннү 2222" хорооллын СӨХ-ны ажилтан 08:00 цагт ажилдаа ирснээр насосыг ажиллуулан усыг соруулж эхэлсэн

2024/06/27

Өнгөрсөн баасан гарагт буюу зургаадугаар сарын 21-ний өдөр "Хүннү 2222" хорооллын СӨХ ус соруулах насосоо ажиллуулж чадаагүйн улмаас тус орчимд борооны ус тогтсон. Ийн Нийслэлийн онцгой комиссын дарга Х.Нямбаатар тус хороололд ажиллаж, ус соруулах насосын ашиглалтыг ГУББГ-д хариуцуулахаар болгосон юм. Гэвч өнөөдрийг хүртэл тухайн хорооллын СӨХ-оос насос ашиглах цахилгааныг өөрсдөө шийднэ хэмээн шийдвэрлэж өгөөгүйн улмаас ахин ус тогтсон. ГУББГ-аас өнөөдөр өглөөний 08:00 цагаас насосыг ажиллуулж усыг соруулж дууслаа. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа. 

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу зургаадугаар сарын 25-нд манай байгууллагаас "Хүннү 2222" хорооллын СӨХ-ны удирдлагуудтай уулзаж насос ашиглах цахилгаан хуваарилах самбарын түлхүүрийг хүлээн авах гэсэн боловч түр хугацаанд хүлээлгэн өгөх боломжгүй, цахилгааны ашиглалтыг хэвийн хэмжээнд оруулсны дараа холбогдох асуудлыг хэлэлцье гэсэн байр суурийг илэрхийлсэн. Мөн манай байгууллагын мэргэжилтнүүд цахилгааны ашиглалтыг шалгахад сангийн холболтуудыг түр зуурын холболтоор шийдсэнээс гадна ил, түр аргацаасан, шалбарсан, лентээр ороогоод усан дотор масслах эрсдэл үүссэн маш их цахилгааны утас байсан. Үүнийг өргөтгөн томсгох, цахилгааны утсыг багцлах, шинэчлэх шаардлагатай. Түүнчлэн тухайн орчимд ус тогтох нөхцөл үүсгэхгүйгээр борооны ус зайлуулах шугам хоолойд орж ирж буй усыг Туул гол руу гаргахын тулд 22 кВт-ын өндөр хүчин чадлын насостой суурилуулахын зэрэгцээ 15 кВт-ын насосыг давхар ажиллуулах шаардлагатай байгаа юм. Одоогоор 7.5 кВт-ын насос ажиллуулахад цахилгааны автомат нь буучхаад байгаа нь цахилгаан нь асуудалтай байгаагийн илрэл. Харин ус хүлээн авах сан нь боломжийн хэмжээнд ажиллаж буй учир дээрх шинэчлэлтүүдийг хийвэл хэвийн хэмжээнд ажиллах боломжтой” гэв.

Тэрчлэн цаашид бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул манай байгууллагаас тухайн хорооллын СӨХ-ны хариуг хүлээлгүйгээр шаардлагатай арга хэмжээг шуурхай авахаар ажиллана. Өнөөдөр л гэхэд 06:00 цагаас эхлэн орсон борооны улмаас тогтсон усыг СӨХ-ны ажилтан 08:00 цагт ажилдаа ирснээр насосыг ажиллуулан усыг соруулж эхэлсэн. Гэвч бороо орж эхлэхэд насосыг зэрэг ажиллуулж, бороо зогсоход ус хүлээн авах санг суллан дараагийн бороо ороход бэлэн байдлыг хангах байдлаар ажиллавал энэ орчимд ус тогтохгүй. Иймд насосын ашиглалтын асуудлыг энэ долоо хоногтоо багтаан шийднэ. Мөн "Хүннү 2222" хорооллын хойд талын замд гаргалгаа шугамын холболтыг төв шугам руу холбох асуудлыг нийслэлээс анхааран энэ жилдээ багтан шийдэхээр ажиллаж байна гэдгийг онцоллоо. 

Холбоотой мэдээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа
Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төлөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он