Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Иргэний улсын бүртгэлийн хугацаа хэтрүүлэх зөрчил нийтлэг үйлдэгдэж байна

2024/07/02

Төв аймагт энэ оны 5 сар хүртэл хугацаанд Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн 199 зөрчил бүртгэгдэж, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэгджээ.

Үүнээс 90 орчим хувь нь иргэний улсын бүртгэлийг хуульд заасан хугацаанд хийлгээгүй зөрчил эзэлж байна. Тухайлбал,

  • Хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор;
  • Гэрлэлт цуцлуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор;
  • Иргэний нас барсныг 3 хоногийн дотор;
  • Иргэний үнэмлэхийг 16, 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлээгүй зөрчил нийтлэг гарчээ.

     Иргэний улсын бүртгэл нь:

    • төрсний;
    • гэрлэсний;
    • гэрлэлт дуусгавар болсны;
    • гэрлэлт сэргээсний;
    • эцэг /эх/ тогтоосны;
    • үрчилсний;
    • овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний;
    • нас барсны;
    • иргэний үнэмлэхийн;
    • үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын;
    • биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/;
    • оршин суугаа газрын хаягийн;
    • шилжилт хөдөлгөөний;
    • Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны;
    • хүйс өөрчлөгдсөний гэсэн төрөлтэй бөгөөд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх хугацааг Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд тодорхой заасан байна.

    Хэрэв улсын бүртгэлд тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй бол иргэнийг 20.000 төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуульд заажээ.

    ЗӨРЧЛИЙН ТУХАЙ хууль

    15.24 дүгээр зүйл.Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих

    1.Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

    2.Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

    3.Дипломат болон албан паспортыг барьцаалсан, эсхүл зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

    4.Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Холбоотой мэдээ

Дэмжлэг эрсэн Ерөнхий сайд, хүндлэл мөрөөдсөн намын дарга
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Сайд Ц.Сандаг-Очирын анхааруулга хүний амиар таслагдаж ажил болох нь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Дэмжлэг эрсэн Ерөнхий сайд, хүндлэл мөрөөдсөн намын дарга
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Сайд Ц.Сандаг-Очирын анхааруулга хүний амиар таслагдаж ажил болох нь
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
Боловсролын зээлийн сангаас олгогдсон 11,2 тэрбум төгрөгийг буцаан төлүүлжээ
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Солонгос даяар эмнэлгүүдэд шинэ үеийн робот асран хамгаалагчид нэвтрүүлж эхэлжээ
Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн 3 жилд өсжээ
Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж, хамтарч ажиллахаар боллоо
О.Цогтгэрэл бараг уучлал гуйв
“Айчи Нагояа-2026”: Олимпын аваргууд өрсөлдөх спортын гимнастикийн тэмцээн эхэллээ
"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр орой нээнэ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Азийн XX наадмаас С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ
УИХ-ын гишүүн Ц.Тувааны шадар туслах Ш.Гантулгаас хураасан тэрбум төгрөг хэнд очих вэ?

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он