Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, эмч, үйлчлүүлэгчидтэй уулзаж, санал солилцлоо

2024/07/17
Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан (2024-07-16) Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, эмч, үйлчлүүлэгчидтэй уулзаж, санал солилцлоо.  Хавдрын тусламж үйлчилгээний асуудалд онцгой анхаарал хандуулж байгаагаа илэрхийлж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, мөн зарим асуудлаар хугацаатай үүрэг даалгавар өглөө.  

Тэрээр, Улсын хэмжээнд хорт хавдрын өвчлөл, нас баралт, тусламж, үйлчилгээний чанар тулгамдсан асуудал болоод байна. Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад Монгол улсад 24 хувьтай байгаа төдийгүй хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь хожуу шатандаа оношлогдож байгааг дурдлаа.

Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээс хойш Хавдар судлалын үндэсний төвийн санхүүжилт 2019 онтой харьцуулахад  2023 онд 60 тэрбум болж  2 дахин нэмэгдсэн байна.  Гэсэн хэдий ч хүлээгдэл ихтэй, иргэдийн сэтгэл ханамж сайн биш байна. 
Цаашид хавдрын тусламж, үйлчилгээг шинэ шатанд гаргах, зонхилон тохиолдож буй хавдартай тэмцэхэд дараах 3 чиглэлд дорвитой алхам хийнэ.

Үүнд:
1. Хавдрыг үүсгэж байгаа шалтгаантай тэмцэх, салбар дундын үүрэг хариуцлага нэмэгдүүлэх
2. Хавдрын эрт илрүүлгийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэгийг зөв, оновчтой зохион байгуулах
3. Хавдрын эмчилгээ, оношилгооны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх

Дээрх арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн яамнаас баг гаргаж, хорт хавдартай тэмцэх, сэргийлэх цогц, бодитой төлөвлөгөө гаргаж ажиллахаар боллоо. 

Харин Хавдар судлалын үндэсний төв нь хавдрын чиглэлээр улсын хэмжээнд лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлж, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх байгууллагын хувьд тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, эмчилгээ, үйлчилгээний хүлээгдлийг багасгах, шинэлэг эмчилгээний арга технологийг нэвтрүүлэх, хавдрын оношилгоонд иммуногистохимийн болон эмгэг судлалын шинжилгээний эзлэх хувийг нэмэгдүүлэх  талаар онцгой анхаарч ажиллах шаардлагатайг цохон тэмдэглэв.

Холбоотой мэдээ

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он