Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засаж, эрх мэдлийн төвлөрлийг задална

2024/03/14

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум үргэлжилж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах замаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, нийслэлийн эдийн засгийн нөөц бололцоог бүс нутагтайгаа уялдуулж, арвижуулах, бүрдүүлэх талаар хэлэлцэж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын эрх мэдлийн төвлөрийг задлах хүрээнд Нийслэлийн Засаг даргын зарим эрхийг дүүрэг, хороо, хувийн хэвшил рүү шилжүүлэх талаар яригдаж буй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 204 хорооны Засаг дарга байгаа боловч эрх чадамжтай нь ердөө арав байдаг нь төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэж чадахгүйд хүргэж байгаа юм. Иймд анхан шатны байгууллагад төсөв, хүний нөөц, шийдвэр гаргах орон зайг нь бүрдүүлж өгөх том агуулгыг хэлэлцэж байна. Хоёрдугаарт, дэд бүтэц, эрчим хүч, дулаан хангамжийн дутагдал, хомсдол, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх, Улаанбаатар хотын эдийн засгийн таталцлыг тогтвортой байлгах, ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх бодлогын талаар ярилцлаа. Орон сууцжуулах, ажлын байр, бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого, дагуул хот түүнийг дагасан аж үйлдвэрийн паркуудыг байгуулах талаар мөн хэлэлцэж байна” гэлээ.

Хот төлөвлөлт бол хүний эрхийг хангах томоохон механизм, эдийн засаг, зах зээлийн хуваарилалт юм. Хот төлөвлөлтийг зөв хийгээгүйгээс өнөөдрийн тулгамдаж буй асуудлууд бий болсон. Иймд цаашид асуудлын үр дагавар, шинж чанартай нь ажиллах бус суурь шалтгааныг нь шийдэх замаар ажиллана гэдгийг тэрбээр онцолж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн нийслэл бие даан хөгжих хууль, эрх зүйн орчин нээгдсэн. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хуулийн эрхээ авах саналыг Засгийн газарт уламжлаад байна. Энэ эрх зүйн орчнууд бүхэлдээ баталгаажсан тохиолдолд Улаанбаатар хотын 2040 хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх эдийн засгийн чадавх бүрдэнэ” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа
Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төлөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он