Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

UEFA, FIFA зэрэг дэлхийн хэмжээний цэнгэлдэх хүрээлэнгийн архитектур, инженерингийн төслүүд дээр ажиллаж байсан GMP компанийн төлөөлөл Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байна

2024/08/19

Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Дээрх ажлын хүрээнд төслийн баг шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар олон улсын байгууллагын төлөөллийг урьж урьдчилсан судалгааны ажлуудыг гүйцэтгэж байгаа. Тодруулбал өнгөрсөн зургаадугаар сард Лондонд удирдах төвтэй “Populous Holdings” компанийн удирдлагуудыг монгол улсад урьж авчирсан.  Тэгвэл энэ удаад Германд удирдах төвтэй GMP олон улсын архитектур, инжнерингийн компанийн удирдлага мэргэжилтнүүдийг урьж зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжлийн арга зүйн зөвлөгөө хийгээд, мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг хийлгэхээр болжээ. 

GMP компанийн тухайд 50 гаруй жилийн туршлагатай бөгөөд олон улсад олимп болон хөл бөмбөгийн UEFA, FIFA  гэх мэт дэлхийн хэмжээний цэнгэлдэх хүрээлэнгүүдийн архитектур, инженерингийн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай компани юм. Тус компанийн гүйцэтгэх түнш буюу Азийн салбар хариуцсан захирал хатагтай Магдалена Вайсс, туслах түнш ноён Сандер Троост тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа. 

Энэ үеэр “Төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн удирдагч Ж.Энхжаргалан “Шинэ цэнгэлдэх хүрээлэн, арена нь 12.8 га газар дээр  дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай онгойж хаагддаг дээвэртэй, доороо зогсоолтой, 30.000 гаруй хүний суудалтай баригдахаар төлөвлөгдөн.  Одоогоор судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард судалгааны ажлыг дуусгаж зураг төслийн тендерийг зарлахаар ажиллаж байна. Бид дэлхийд туршлагатай архитекторын компаниудын төлөөлөлтэй холбогдож хамтран ажиллаж байгаа. Дээрх байгууллагууд зураг төслийн тендерт оролцож эцсийн үнийг санал болгоно. GMP компанийн тухайд Германы Берлин дахь олимпын цэнгэлдэх хүрээлэн, Канадын Монреал, Хятадын Сужоу, Украйны Киевд байрлалтай олимпын цэнгэлдэх хүрээлэн спорт цогцолборуудын зураг дизайныг гаргаж байсан туршлагатай дэлхий топ компаниудын нэг” гэв.

GMP компанийн гүйцэтгэх түнш буюу Азийн салбар хариуцсан захирал хатагтай Магдалена Вайсс “Бид өмнө нь Испани Улсын Риал Мадрид клубийн Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гүйцэтгэж байсан. Дээрх цэнгэлдэхийн эргэн тойрон Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэн шиг орон сууц, хотхон дунд байрладаг. Бидний хувьд цэнгэлдэх хүрээлэнг хотын зах руу нүүлгэлгүй одоо байгаа байршилд нь шинэ төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах нь хамгийн оновчтой гэж үзэж байна” гэв.

Туслах түнш ноён Сандер Троост “Бид Монгол Улсад ирсэнтэй их таатай байна. Төв цэнгэлдэх хүрээлэнтэй танилцахаар ирсэн. Бидний хувьд одоо байгаа байршилд нь төв цэнгэлдэх хүрээлэнг дахин шинээр босгох нь ашиглалт, технологийн шийдэл талаасаа олон давуу талтай гэж хаж байна” гэв.

Холбоотой мэдээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа
Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төлөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он