Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ирэх хичээлийн жилд нийслэлд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142150 хүүхэд байна

2024/08/22

2024-2025 хичээлийн жилд нийслэлд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142,150 хүүхэд байгаа бөгөөд 1-р шатны бүртгэлийг 2024 оны наймдугаар сарын 1-нээс эхлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг, байршлын мэдээллийн санд тулгуурлан “И-Монголиа” системээр бүртгэж, аймаг, нийслэлийн Боловсролын газрын тогтоосон хамран сургах тойргийн дагуу боловсролын салбарын мэдээллийн системээр хуваарилалт хийлээ.

Эхний шатны бүртгэлд 103,999 хүсэлт цахимаар ирсэн бөгөөд 2024 оны наймдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын утасны дугаарт мессежээр хариу хүргүүлэв. Харин 2-р шатны цахим бүртгэлийг 2024 оны есдүгээр сарын 5-наас 15-ны өдөр хүртэл зохион байгуулна.

Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах хүрээнд ачаалал өндөртэй дүүрэг, хороодын мэдээллийг гаргаж, энэ хичээлийн жилд нийт 11,768 хүүхдийн хүчин чадалтай 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээслэхээр шийдвэрлээд байна. Мөн хамран сургах тойрог тогтоолгосон хувийн 274 цэцэрлэгт 15,000 хүртэлх хүүхдийг хамруулахаар төлөвлөлөө.

Ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн элсэлтийг цэцэрлэгийн адил “И-Монголиа” системээр бүртгэж байна. Бүртгэл 2024 оны наймдугаар сарын 12-ноос 25-ны хооронд үргэлжилнэ.

Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23,188 хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэлд байгаа гэсэн судалгааг гаргасан. Үүнийг шийдвэрлэхийн тулд 29 сургууль сургалтын зориулалттай байрыг нэмэлтээр түрээсэлнэ. Өнөөдрийн байдлаар 22 сургуулийн 15,955 хүчин чадалтай түрээсийн байрыг судалж, шийдвэрлэв.

Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймагт сургуулийн өмнөх боловсролын хүртээмжид анхаарал хандуулах шаардлагатай болж байгаа бол Ховд, Төв, Дархан-Уул, Хөвсгөл, Орхон, Дорнод аймгийн ерөнхий боловсролын зарим сургуулийн бүлэг дүүргэлт 40 буюу түүнээс дээш болсон үзүүлэлттэй байгаа аж.

Холбоотой мэдээ

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана
Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ
Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбар буюу 5 га талбайд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана
Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ
Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбар буюу 5 га талбайд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна
Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар чөлөөлөлтийн явц 96 хувьтай байна
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа
ГИХГ: Албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар өсжээ
ХХААХҮЯ: Гурван чиглэлд ажлын хэсэг байгуулж, экспортыг эрчимжүүлэх үүрэг өглөө
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он