Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан боллоо

2024/03/18
Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2024.03.18/-ны өдөр боллоо. Шуурхайн эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаварын биелэлтээ танилцууллаа. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
 
“Шинэ Хархорум”, “Шинэ Зуунмод” хотыг төлөвлөн байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний танилцуулгыг ЗГХЭГ-т хүргүүлэв.
 
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Японы зөвлөх баг болон холбогдох албаны хүмүүсээс санал авч хэлэлцүүллээ.
 
Замын-Үүд хилийн боомт дахь Барилгын сорилт шинжилгээний лабораторийг ашиглалтад оруулан, ашиглагч байгууллагад хүлээлгэн өгч, үйл ажиллагааны талаар холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллав.
 
Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийн “Туул-1” цуглуулах шугам сүлжээ нь 30 км урттай байхаас 21,5 км сүлжээг бариад байна. Газрын асуудлаас шалтгаалж Туул-1 коллекторын 3,4-р хэсгийн шугам сүлжээний трасст өөрчлөлт оруулж, зураг төслийг дуусган, шугам хоолойн угсралтын ажлыг 2024 оны 4 дүгээр сараас эхлүүлэх гэж байна.
 
“Шар усны үерээс урьдчилан сэргийлэх хүрээнд шуурхай мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулж, салбарын байгууллагуудын мэдээллийг нэгтгэн, гамшиг, осол үүсэх нөхцөлд богино хугацаанд хэвийн ажиллагаанд оруулж ажиллахыг Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудад үүрэг болголоо.
 
Барилгын компаниуд иргэдээс урьдчилан захиалга авч гэрээнд заасан хугацаандаа барилгаа ашиглалтад оруулалгүй хугацаа хэтрүүлэх, улмаар иргэдийг хохироож буй асуудлын хүрээнд иргэдэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болов.
 
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 201, 204, 207, 830 дугаар бүхий орон сууцны барилга гал түймэрт өртсөнтэй холбогдуулан БХБ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийж ажиллалаа.
 
“Улаанбаатар хотын цэвэр усны баруун эх үүсвэрийн ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл" болон Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй “Авто худалдааны цогцолбор”-ын гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажлын явцад шугамын трассын газартай холбоотой хүндрэл гарсантай холбогдуулан 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, ажил явуулахад саадгүй болгов.
 
Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Президент спорт комплекс” цогцолбор барих төслийн Байгаль орчны үнэлгээг хийж дуусган, Дулааны техникийн нөхцөл нэмж авах хүсэлт илгээж, төслийн нэгж байгуулах тооцоо судалгааг боловсруулаад байна.
 
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн шуурхай хуралдаанд танилцуулагдсан мэдээллүүд, мөн зарим үүрэг даалгаварын биелэлт дутуу, хангалтгүй байгааг холбогдох газар нэгжийн удирдлагуудад анхааруулж, яаралтай шийдвэрлэх болон ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:
- Шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэл болон орон нутагтай хамтарч хийж хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг танилцуулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарах;
- Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр эмх замбараагүй, дур зоргоороо явж ирсэн барилгын үйл ажиллагааг цэгцэлж, ирэх дөрөвдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлэх;
- Түүхийн дурсгалт барилга, байгууламжийг нурааж буйтай холбогдуулан ямар барилгуудыг түүхийн дурсгалт барилга гэж тодорхойлж хамруулах зохицуулалтаа нарийвчилж, холбогдох баримт бичигт тусгуулах
- Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийн зураг төслийг нэг маягийн зураг төслөөр явуулж болох эсэхийг судлаж, дүгнэлт гарган яаралтай шийдвэрлэх;
- Барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор чанарын болон аюулгүй ажиллагааны хяналт шалгалтаа дахин явуулах;
- Хөшигийн хөндийд байгуулах шинэ хотын эрх зүйн байдал, инженерийн дэд бүтэц, техник, эдийн засгийн үндэслэлийн талаар гаргасан гадны байгууллагуудын саналыг танилцуулах;
- Замын-Үүд хилийн боомтод ашиглалтад оруулсан Барилгын сорилт шинжилгээний лабораторийн бүтэц орон тоо болон төсөв санхүүжилтийн загварыг яаралтай танилцуулж шийдвэрлэх;
- Норм, нормативын сангийн үйл ажиллагааны 2024 оны төлөвлөгөөг шинжлэх ухаан, техник технологийн зөвлөл болон сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх;
- Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг яаралтай эцэслэж, нийслэл хот төлөвлөлтгүй явж байгаа асуудлыг нэн даруй шийдвэрлэх;
- Шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаварын биелэлтийг бүрэн хангаж, бүх газар, хэлтэс, нэгжүүд ажлаа эрчимжүүлэх.
 
Эх сурвалж: БХБЯ

 

Холбоотой мэдээ

Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна
АТГ: 17 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
Эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна
АТГ: 17 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
Эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлжээ
Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1526 дуудлага мэдээлэл иржээ
ОБЕГ: Өнгөрөгч 7 хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалжээ
Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна
Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
"Ес" эхэллээ
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд
Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ
“Хатант интернэшнл”, “Апу, скайтел” багууд гурав дахь ялалтаа авлаа
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Баруун салаа, Зүүн салааны айлуудыг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар зэхэж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он