Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Д.Амарбаясгалан: УИХ хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалыг бий болгох шинэчлэл хийнэ

2024/09/03

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг, Б.Заяабал нар өнөөдөр Хүний эрхийн Үндэсний комисст ажиллалаа. Хүний эрхийн Үндэсний комисс УИХ-ын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг юм.

Ийнхүү УИХ-ын дарга ХЭҮК-оос эхлэн харьяа байгууллагуудаараа ажиллаж эхэллээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламентын хууль тогтоох үйл ажиллагаандаа баримтлах үндсэн чиглэлээ танилцууллаа. 

1)    Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх,

2)    Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болох,

3)    Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох зэрэг хууль эрх зүйн “Гурван төгөлдөржилт”-ийг онцлов.

Судалгаагаар 2021 онд 318 хуулийн 810 заалт нь хүний эрхийн зөрчилтэй гэж дүгнэсэн бол өнөөдрийн байдлаар 400 орчим заалт хүний эрхийн зөрчил агуулж буй талаар УИХ-ын дарга дурдаж, цаашид хууль эрх зүйн шинэчлэл хийх замаар эдгээр зөрчлүүдийг УИХ арилгана гэв. Өөрөөр хэлбэл хүний эрхийг дээдэлсэн, 21-р зууны хүн төвтэй хуулийн үзэл баримтлалтай болно гэлээ. Түүнчлэн, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 880 хууль, 2768 журам байгааг дурдаад, хуулиас давсан журмууд үйлчилж буй эсэхэд анхаарлаа хандуулж, журмын зохицуулалтыг УИХ хийхээр төлөвлөж буй талаар ярилцлаа. Өөрөөр хэлбэл хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулснаар хүний эрхэд халдах, хүний эрхийг хязгаарлах ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй учир журмын зохицуулалт хийнэ гэв. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд УИХ-аас 60 орчим ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Б.Сүнжид өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар дурдаж, ирэх хоёр жилийн хугацаанд:  

-Иргэн, улс төрийн эрхийн орон зайг хамгаалах

-Эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд ахиц гаргах

-Зорилтот бүлгийн эрхийг хангах, хамгаалах

-Бүс нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулах зэрэг зорилго тавин ажиллаж буйгаа мэдээллээ. 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Боловсролын хөтөлбөрийн агуулгын шинэчлэл явагдаж байгаа энэ цаг үед ХЭҮК-оос санал өгч, идэвхтэй ажиллах, хүний эрхийн зөрчлүүд тогтолцооны шинж чанартай болсон учраас хууль тогтоомждоо шинэчлэл хийх нь зүйтэй гэв.  УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд хүний жам ёсны эрхийг эдлүүлэхийн тулд УИХ хууль эрх зүйн шинэчлэл хийхийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан аймаг бүрт орон тооны нэг ажилтан хүний эрхийн асуудлыг хариуцан ажиллаж байгааг бүсчлэх, эсвэл зохион байгуулалт, чиг үүргийн хувьд оновчтой хувилбар гаргах замаар орон нутгийн түвшинд хүний эрхийн нөхцөл байдалд анхаарах шаардлагататай хэмээгээд, УИХ-д сонгогдон ажиллаж буй 126 гишүүн нийгмийн олон салбарын төлөөлөл учир парламентын танхимд тэд дуу хоолойгоо илэрхийлж эхэлсэн нь хүний эрхийг хангахад чухал нөлөө үзүүлж буйг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он