Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн алба иргэддээ чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх чиглэлд улам бүр шинэчлэгдэн сайжрах ёстой

2024/09/06
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Э.Болормаа, Ж.Баярмаа, С.Эрдэнэбат, С.Зулпхар, Б.Хэрлэн нар (2024.09.05) Төрийн албаны зөвлөл, түүний дэргэдэх Ёс зүйн хороонд ажиллалаа.


Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн төрийн албан хаагчдын талаарх танилцуулгадаа төрийн 4239 байгууллагад 229 621 төрийн албан хаагч ажиллаж байгаа нь нийт хүн амын 6,8 хувь, ажиллах хүчний 17,9 хувийг эзэлж буйг дурдлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 500 иргэн шинээр ажилд орсон нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын үр дүн гэв. Төрийн албаны зөвлөл 2019-2024 онд төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр бүртгэл явуулж, 2024 оны эхний найман сард 471 сая төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлжээ.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан иргэд, олон нийтийн зүгээс төрийн албанд өгч ирсэн үнэлэмж, үнэлгээ сул байгаад анхаарал хандуулж, хариуцлагатай төрийн алба, албан хаагчийг бий болгох, төрийн албаны хүний нөөцийн бодлого, зааг ялгааг тодорхой болгоход анхаарлаа хандуулж ажиллана гэлээ.  Цаашлаад “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичгүүдэд төрийн албаны шинэчлэл, төрийн албаны бүтцийн өөрчлөлтийн асуудлыг тусгаж чадсаныг тодотгоод төрийн албанд процессын дахин инженерчлэл хийх шаардлагатай талаар онцоллоо. Ингэснээр орчин цаг, нийгмийн хэрэгцээнд тулгуурлан, олон нийтийн хүлээлтэд хүрч чадахуйц бүтэцтэй төрийн албыг бий болгох боломжтой гэв.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ төрийн албанд томоохон шинэчлэл хийх нь зүйтэй бөгөөд хариуцлагын тогтолцоог чангатгаж, төрийн албанд шатлан дэвших гол шалгуурт ёс зүйн асуудлыг оруулах ёстой гэсэн бол, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар төрийн албаны нэр хүндийг унагааж буй ёс зүйн доройтол, авилга, хүнд сурталтай тэмцэх, дахин инженерчлэл хийх зайлшгүй шаардлагатай хэмээв. Мөн ТАЗ-ийн гишүүд Ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байгаа нь хараат бус үйл ажиллагаа явуулахад учир дутагдалтай талаар дурдлаа.



УИХ-ын гишүүн Ж.Баярмаа төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хянан шалгах дөрөв дэх засаглалыг бий болгох талаар санал хэллээ.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан олон нийт төрийн албанд итгэх итгэл илт суларч байгаа нь арга барил, үзэл баримтлал, философийн хувьд хоцрогдсон учраас УИХ хууль эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж байна хэмээлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
 

Холбоотой мэдээ

Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ
“Хатант интернэшнл”, “Апу, скайтел” багууд гурав дахь ялалтаа авлаа
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Баруун салаа, Зүүн салааны айлуудыг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ
“Хатант интернэшнл”, “Апу, скайтел” багууд гурав дахь ялалтаа авлаа
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Баруун салаа, Зүүн салааны айлуудыг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар зэхэж байна
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 23 хувиар буураад байна
Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хуваарь гарлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
УИХ-ын Оюу толгойн хянан шалгах түр хорооноос санал дүгнэлтээ танилцууллаа
Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нийслэлийн төсөвт 1.9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүллээ
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна
"Хоёрдугаар тойрог зам" төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
Эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчилд холбогдсон 9 ААН, 312 иргэнд арга хэмжээ авчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он