Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

БОАЖЯ: Самар түүх хугацааг наашлуулах боломжтой эсэхийг судлах үүрэг өглөө

2024/09/09
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын даваа гарагийн ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд салбарын сайд өнгөрсөн долоо хоногт иргэд, аж ахуйн нэгжээс ирсэн санал хүсэлтийг танилцуулж, холбогдох газар, хэлтэс, харъяа байгууллагын дарга нарт үүрэг даалгавар өглөө.
Үүний дараа яамны газар, хэлтэс, харьяа байгууллагууд өнгөрсөн долоо хоногт хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа.
Самар түүх хугацааг наашлуулах боломжтой эсэхийг судлах үүрэг өглөө
Хуш модны самар түүх, бэлтгэхтэй холбоотой иргэдээс ирж буй санал, гомдол ихээр гарч байна.
Ойн дагалдах баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтоодог. Тэгвэл зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самрын болц гүйцсэн нөхцөлд холбогдох зохицуулалтыг хийж, хугацааг наашлуулах боломжтой эсэх асуудлаар мэргэжлийн байгууллагууд болон иргэд, ААН-үүдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг чиглэл өглөө.
БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа орон нутгийн томилолтоо говийн бүсээс эхлүүлнэ
Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа орон нутгийн албан томилолтоо энэ сарын 12-оос эхлүүлэхээр боллоо. Салбарын сайд албаны томилолт говийн бүс буюу Өмнөговь, Дундговь аймгаас эхлүүлэхээр төлөвлөлөө.
Тодруулбал, энэ сарын 12,13-нд Өмнөговь аймагт ажиллана. Энэ үеэр "Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөөд байна. Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж уулзалт хийж, чиглэл өгөх юм.
Харин энэ сарын 14-нд Дундговь аймагт ажиллах бөгөөд энэ үеэр цөлжилттэй тэмцэх арга хэмжээний цаашдын чиг хандлагыг тодорхойлох, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Дундговь аймагт үр дүнтэй зохион байгуулах зорилгоор уулзалт хийж, чиглэл өгөх, мод үржүүлгийн газартай танилцахаар төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он