Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

1 цаг 11 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар болон Онцгой байдлын ерөнхий газарт 61.6 тэрбум төгрөг олгожээ. Тус компани 2030 он гэхэд 180 сая ширхэг мод тарьж, ургуулахаар төлөвлөж, төрийн цэргийн байгууллагуудтай “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, дээрх санхүүжилтийг олгосон байна.
Гэвч цэргийн байгууллагууд олон арван тэрбум төгрөгийн санхүүжилтийг үр дүнгүй зарцуулж, татвар төлөгчдийн мөнгийг хий хоосон үр гэдгийг Үндэсний аудитын газрын тайланд дурдав.   Тухайлбал, Батлан хамгаалах яам 69.5 сая ширхэг мод тарихаар төлөвлөснөөс 1.9 сая ширхэг, Хил хамгаалах ерөнхий газар 30.9 сая ширхэг мод тарихаар төлөвлөснөөс 518.2 мянган ширхэг мод тарьсан гэдэг тайлан өгсөн байна. Харин Онцгой байдлын ерөнхий газар “нууц” гэх үндэслэлээр гэрээний үр дүн, санхүүжилтийг тайланг аудитын газарт гаргаж өгөхөөс татгалзжээ.
 
Санхүүжилтийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ас мод тариулж, арчлуулахаар Батлан хамгаалах яаманд 15.1 тэрбум, Хил хамгаалах ерөнхий газарт 18.9 тэрбум, Онцгой байдлын ерөнхий газарт 27.5 тэрбум төгрөг олгосон. Ийм хэмжээний мөнгө авсан Батлан хамгаалах яам мод тарих ажлын гүйцэтгэл ердөө 2.8 хувьтай гарсан бол Хил хамгаалах ерөнхий газрынх 1.7 хувь гэдэг хэтэрхий чамлалттай тоо үзүүлэлт гарчээ. Онцгой байдлын ерөнхий газар мөн л “нууц” үндэслэлээр гүйцэтгэлээ тас нуусан байх юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК  2030 он гэхэд нийт 180.2 сая ширхэг мод тарихаар төлөвлөсөн ч 2025 оны байдлаар 3 сая ширхэг мод тарьсан нь ч 1.7 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.  Энэхүү гүйцэтгэлээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр гаргасан мөнгө хэрхэн шороонд булагдаж байгааг харж болно. 

Тиймээс энэхүү шалгалтыг хийсэн аудитын багийн зүгээс  “Олгосон санхүүжилттэй харьцуулахад мод тарих ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа нь мод тарих ажлын хэрэгжилт, тарьцын арчилгаа, ургалт, нөхөн тарилтын үр дүн, түүнчлэн санхүүжилтийн үр ашигт тавих хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналыг сайжруулах шаардлагатай тул албан шаардлага хүргүүлэв” хэмээн тэмдэглэжээ.
 
 
 

Холбоотой мэдээ

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол хийнэ
Японд 100 ба түүнээс дээш насныхны тоо анх удаа 100 мянгыг давжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна
Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
Солонготын даваанд гулгаа, шалбааг үүссэн байна
Л.Энх-амгалан Азийн Хүний Хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн дарга Чиба Хисаог хүлээн авч уулзлаа
Монгол, Японы хамтарсан судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнест нэвтрүүлж, түншлэлийг өргөжүүлнэ
"Оюу толгой"-н орлого огцом өсөж, 5.5 тэрбум ам.доллар болжээ
Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо
Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Гадаад: Амьжиргааны түвшин доогуур бүс нутагт амьдрах нь тархины эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг
“Монголын говь”-ийг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хүрээнд шинжээчидтэй санал солилцов
Автомашины зогсоол булаалдан нэгнийгээ хутгалж, гэмтээжээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол хийнэ
Сонгинохайрхан дүүрэгт хэргийн газрыг 3D орчинд баримтжуулах технологи нэвтрүүллээ
Японд 100 ба түүнээс дээш насныхны тоо анх удаа 100 мянгыг давжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он