Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв

2024/09/13

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойд

Монголын нийт ард түмэн, үе үеийн парламентчид, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, албан хаагчдадаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан засаглалын дархлаа, хууль дээдлэх ёс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулж, хоёр хүрэхгүй жилийн хугацаанд шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсэд тулгуурлан боловсруулж, нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг тодорхойлох шилжилтийн замыг туулсан бол 1992 онд байгуулагдсан Улсын Их Хурал нь нийт ард түмнээс сонгогдон байгуулагдаж, хууль тогтоох эрх мэдлийг дангаар хадгалсан, байнгын ажиллагаатай төрийн эрх барих дээд байгууллага болсноор Монгол Улсын парламентат ёсны хөгжил жинхэнэ утгаараа эхэлсэн билээ.

Тэгвэл 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулиар анх удаа 126 гишүүнтэй парламент байгуулагдсан нь парламентын түүхэнд цоо шинэ хуудсыг нээгээд байна. Энэхүү тогтолцооны өөрчлөлт парламентын засаглал бэхжин төгөлдөржиж, ард түмний төлөөллийн чадавх сайжирч, төрийн бодлогод олон ургалч үзэл уралдуулах суурь нөхцөлийг бүрдүүлж, олон нам, нийгмийн бүлгийн төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй, орчин үеийн парламент төлөвших үндэс тавигдсан.

Шинээр бүрдсэн Улсын Их Хурал хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 53 ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаагийн дотор УИХ-ын ирэх дөрвөн жил баримтлах стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлыг хэсэг багтсан.  Улсын Их Хурлын даргын зүгээс “Гурван төгөлдөршилийн бодлого” буюу хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн бөгөөд ойлгомжтой зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх санаачилгыг дэвшүүлээд байна. Мөн олон нийтийг хууль тогтоох ажиллагаанд оролцох боломжоор хангаж, үйл ажиллагаагаа хэвлэл мэдээлэлд илүү нээлттэй болгож, УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг чанд сахиулснаар парламентад итгэх олон нийтийн итгэлийг сэргээж, бүс нутаг дахь парламент хоорондын хамтын ажиллагааг идэвжхүүлж ажиллах болно.

Парламент бол ард түмний итгэл найдварыг тээж, тэдний эрх ашгийн төлөө үйлчилдэг засаглалын цөм, ардчиллын баталгаа юм. Иймд хүнээ дээдлэн, олон улсын чиг хандлагад нийцүүлж, орчин цагийн нийгмийн хурдтай хөгжилтэй хөл нийлүүлсэн хуулийг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж, хэлбэрэлтгүй сахиулж ажиллах нь манай парламентын хамтын зорилго байх болно.

Монгол Улсын ардчилсан парламентын засаглал өнө мөнхөд батжиж, Монгол эх орон минь хөгжин цэцэглэх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

Улаанбаатар хот, Төрийн ордон

2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр

Холбоотой мэдээ

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он