Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Алслагдсан сум дахь хүний эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна

2024/09/16

Дорнод аймгийн Дашбалбар сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтэд Комиссын гишүүний баталсан удирдамжийн дагуу Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатараар ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж байна.

Ажлын хэсэг удирдамжид заасны дагуу багш, ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөл байдал, ажлын цаг, ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, аливаа төрийн дарамт, хүчирхийллээс ангид байх нөхцөлийг шалгаж, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж буй дүрэм, журам хүний эрхийн хэм хэмжээнд нийцэж буй эсэхэд дүн шинжилгээ хийх юм.

Тус сум нь Улаанбаатар хотоос 900 км зайтай алслагдсан, үүнээс шалтгаалан багш, ажилтаны хүний нөөцийн хомсдол үүссэн.

Ерөнхий боловсролын сургууль нь 69 багш, ажилтантай, сургуулийн 2 байранд 640 сурагч хичээллэдэг.

1978 онд ахлах, дунд ангийн сургуулийн байр ашиглалтад орж, 2019 онд их засвар хийсэн бол бага ангийн сургуулийн барилгыг 2013 онд ашиглалтад оруулж, 2023 онд сумын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийжээ.

Гэвч сургуулийн барилга нь өвлийн улиралд дулаан алдагдал ихтэй, хананд цууралт үүссэн учир сурагчид гадуур хувцастай хичээллэдэг талаар захирал Б.Балсанханд тайлбарлав.

Мөн 2016 онд ашиглалтад орсон 100 хүүхдийн багтаамжтай сурагчдын дотуур байранд 2024-2025 оны хичээлийн жилд 120 хүүхэд хамрагдаж байна.

Ажлын хэсэгт Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт С.Мөнх-Эрдэнэ, ахлах мэргэжилтэн Э.Одбаяр нар ажиллаж байна гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он