Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн форумд ОХУ-аас 40 гаруй ААН-ийн 100-гаад төлөөлөл оролцож байна

2024/09/17
МҮХАҮТ-аас Евразийн Эдийн Засгийн Холбоо болон ОХУ-ын “Экспортын төв” групптэй хамтран “ОХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес” форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус форумд Оросын талаас хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн цогцолбор, химийн үйлдвэр, мэдээллийн технологи, дижитал технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж, урлагийн бүтээгдэхүүн, керамик эдлэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологи, тээвэр логистикийн салбаруудыг төлөөлсөн тэргүүлэх үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч 40 гаруй аж ахуйн нэгжийн 100 орчим төлөөлөл оролцож байгаа бол Монголын талаас 100-гаад бизнес эрхлэгчид оролцож байна.
Бизнес форумыг нээж Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн ахлагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “ОХУ бол Монгол Улсын гадаад худалдааны чухал түнш билээ. Өнгөрсөн жил гадаад худалдааны эргэлт 21 хувиар нэмэгдсэн бол энэ оны эхний долоон сарын байдлаар дахин 10 хувиар нэмэгдсэн. Тэгвэл энэхүү худалдааны эргэлтийн хувь хэмжээ цаашид улам бүр өсөн нэмэгдэх түүхэн боломж, бололцоо яг энэ цаг үед бодитоор бий болоод байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч саяхан манай улсад айлчлах үеэр яригдсан асуудлуудын нэг нь Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудал бөгөөд яриа хэлэлцээ амжилттай үргэлжилж, 2024 ондоо багтаж албан ёсоор эцэслэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
2026 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхлэх энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг илүү таатай нөхцөлөөр нийлүүлэх боломж бүрдэж, манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон түлхэц үзүүлэх юм.
Монгол Улсаас Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад гаргах мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын татвараас бүрэн чөлөөлөхөөр болсон. Энэ нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх төдийгүй хоёр улсын бизнес эрхлэгчдэд худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарт хамтран ажиллах шинэ боломжуудыг нээх болно” хэмээн онцоллоо.
Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийг гол болгож 600 гаруй том төслийг хэрэгжүүлэх зорилтыг баталсан. Энэ нь манай хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хийж бүтээх, хамтарч ажиллах өргөн боломжийг олгож байна. Тухайлбал, бүс орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас 100 хувь чөлөөлөх, бүсүүдэд татварын таатай орчинг бүрүүлэхээр тусгасныг мөн хэллээ.

Холбоотой мэдээ

Сүхбаатар дүүрэг үерийн дараах ариутгал хийж эхэллээ
Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
Нүүрс тээвэрлэлтэд тусгай гарц ашиглахаар боллоо
"Эрдэнэс Тавантолгой" ХК 544 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа
Улсын хоёрдугаар төв эмнэлэг 3D технологи ашиглан 4 удаа элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ
Монгол-Солонгосын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа
ОХУ-ын Хабаровск хотноо болсон хамтарсан дадлага сургуульд оролцжээ
Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ
Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
Нийслэлийн хэмжээнд 15 машин, 30 ариутгагчаар үерийн дараах ариутгал халдваргүйтгэл хийж байна
Сүхбаатар дүүрэг үерийн дараах ариутгал хийж эхэллээ
Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
Усны түвшин 50 см орчим нэмэгдэж, үерийн түвшин давахыг анхааруулж байна
Улаанбаатар хотод 17 цагийн байдлаар 12.5мм хур тунадас орсон байна
​Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он