Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт өндөр хүчин чадалтай, дэвшилтэт төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

2024/09/18

Япон Улсын буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт өндөр хүчин чадал бүхий, орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх үйл ажиллагаа болж, Боловсролын сайд П.Наранбаяр Эрүүл мэндийн боловсрол хариуцсан зөвлөх О.Цэцэгбалын хамт оролцлоо.

Монгол, Японы Засгийн газрын хэлэлцээрээр хэрэгжиж буй “Монголын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд туулах чадвар өндөр, алсын түргэн тусламжийн машин, MRI орчинд ажиллах боломжтой унтуулгын аппарат, 3D цээжний хөндийн мэс заслын тоног төхөөрөмж зэргийг Япон Улсаас АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт нийлүүлж байна. Ингэснээр эмнэлгийн үйлчлүүлэгчдэд дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна АШУҮИС-ийн оюутнууд тэдгээр өндөр хүчин чадалтай төхөөрөмж дээр дадлагажих, үүнийг даган сургалтын орчин, чанар илүү сайжрах ач холбогдолтойг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж онцоллоо.

Боловсролын сайд П.Наранбаяр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ технологи, стандартыг эх орондоо нутагшуулж, оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг боловсрол, эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын бодлоготой хослуулан хөгжүүлж байгаад талархал илэрхийлэв гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа
ГИХГ: Албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар өсжээ
ХХААХҮЯ: Гурван чиглэлд ажлын хэсэг байгуулж, экспортыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа
ГИХГ: Албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар өсжээ
ХХААХҮЯ: Гурван чиглэлд ажлын хэсэг байгуулж, экспортыг эрчимжүүлэх үүрэг өглөө
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
“Оюу Толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн зөрчлийг бүрэн арилгуулжээ
Өнөөдөр хуралдах УИХ дахь дэд хороод
Өнөөдөр хуралдах УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 68 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэг өмнөх оны мөн үеэс 57.2 хувиар өсжээ
“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа
Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он