Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 75 хувьтай үргэлжилж байна

2024/09/24

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурлыг өнөөдөр зарлан хуралдууллаа.

Хуралд төрийн болон орон нутгийн өмчит 37 байгууллага танхимаар болон цахимаар оролцож, 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв.

Үйлдвэр, компани тус бүр 2024 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын явц, 2024-2025 оны өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлын гүйцэтгэл, байгууллагын өр, авлага, санхүүгийн байдал болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хурлын үеэр хэлэлцсэн зарим шаардлагатай асуудлыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн үйлдвэр, компаниудын удирдлагуудад: 

-Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгах, аюулгүйн нөөц, сэлбэг материалыг бүрдүүлэх;

-Ажлын байранд тавигдах хөдөлмөрийн болон галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагаа, техникийн ашиглалтын дүрмийг чанд мөрдөж, ажилчдын сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч, технологийн зөрчил болзошгүй аваар саатлаас урьдчилан сэргийлж ажиллах;

-Шугам, дэд станц, тоноглолуудыг хэт ачаалагдах, түүний улмаас хэрэглэгчдийн цахилгаан хангамж доголдох, ялангуяа дулаан хангамжийн систем бүхий аймаг, сум, суурин газруудтай хамтран гэнэтийн тасралт, саатлын үед ашиглах нөөц эх үүсвэрүүдийн бэлэн байдлыг хангах талаар холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах үүрэг даалгаврыг өглөө. 

Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 2024 оны есдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй ижил үзүүлэлт юм гэж Монгол Улсын Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он