Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэв

2024/09/27
Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж буй “Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсөв” олон нийтийн хэлэлцүүлэг  /2024.09.26/ Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд боллоо.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн даргалан явуулав. Олон нийтийн эл хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон улсын, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн, судлаачид, иргэд олон нийтийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн танхимаар болон цахимаар оролцов.


Хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсвийн төсөлд тусгасан салбарын бодлого, сайдын багц, Эрүүл мэндийн даатгалын сан, салбарын хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, гүйцэтгэлийн санхүүжилт, цахим мэдээллийн тогтолцоог  бүрэн нэвтрүүлэн, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй болгох шинэчлэлийг хийнэ хэмээн онцолсон.


Тус салбарын 2024 оны төсөв 2,496.7 тэрбум төгрөгөөр батлагдаж, хүлээгдэж буй гүйцэтгэл 2,722.3 тэрбум төгрөгт хүрэхээр байгааг дурдаад, үүнд Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022, 2023 оны 218.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр багтсан гэлээ. 2025 оны төсвийн төслийг 4,391.2 тэрбум төгрөг буюу өмнөх оноос 1,894.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төлөвлөсөн гэж танилцуулсан.

Тэрбээр, 2025 оны төсөвт “Цахим бодлого”,“Эрүүл монгол хүн”, “Элэг бүтэн монгол” зэрэг бодлогын арга хэмжээг тусган хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны орлогын гүйцэтгэл 1,588.7 тэрбум төгрөг, зарлагын гүйцэтгэл 1,841.1 тэрбум төгрөг болж, сангийн тэнцэл алдагдаж буй тул орлогоо нэмэгдүүлэх, тэр дундаа төрөөс олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгааг онцлон тэмдэглэсэн.




Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 2,029.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 993.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 220 төсөл, арга хэмжээг тусгуулахаар Эрүүл мэндийн яамны зүгээс саналаа хүргүүлсэн гэж Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат мэдээлсэн.

 
Дараа нь Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Монгол Улсын 2025 оны төсөв”-ийн талаар танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд туссан макро эдийн засгийн үзүүлэлт, төсвийн тэнцэл, тэнцвэржүүлсэн орлого, зарлага болон нэгдсэн төсвийн үндсэн үзүүлэлтүүд, төсвийн тусгай шаардлагыг хангасан эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэв.  




 
Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан салбарын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын оролцогчдын тавьсан асуултад хариулт өгч, цаашид эрүүл мэндийн төсвийн төслийг боловсруулахад баримтлах бодлого, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.



Хэлэлцүүлэгт оролцогчид иргэдийн дунд хоол боловсруулах замын өвчлөл өндөр байгаа тул Зөв хоололтын үндэсний хөтөлбөрийг боловсруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан уламжлалт анагаах ухааны ургамлын гаралтай эмүүдээр импортын өндөр үнэтэй эмийн эмчилгээг орлуулах зэргээр төсвийн зарлагыг бууруулах тодорхой саналуудыг танилцуулав.

Мөн салбарын хөрөнгө оруулалтын төсөлд тусгасан Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, яаралтай ашиглалтад оруулах, эрүүл мэндийн салбарын засаглалын чадавхыг сайжруулах, хүн амын нөхөн үржихүйн асуудлыг төсөвт тусгах, Эрүүл мэндийн даатгалын хүрээнд олгодог эмнэлгүүдийн гүйцэтгэлийн санхүүжилтийн хүндрэл бэрхшээлийн талаар илүүтэй хөндөж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Шадивлан-Чингис СООСЭ дээд сургууль” чиглэлийг богино эргэлттэй болголоо
Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг авран хамгаалжээ
Хилээр нэвтрэх барилгын материалуудын чанарыг шалгах түргэвчилсэн лабораторитой танилцлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө
Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулна
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
БНСУ Хятадын жуулчдыг визгүй зорчуулахаар болжээ
Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 92 хувьтай үргэлжилж байна
Чингис хаан ОУНБ руу нийтийн тээврийн хэрэгсэл 24 цагийн турш үйлчилнэ
Туул гол Улаанбаатар хот орчимд 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна
Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
​Ирэх онд төсвийн орлого 31.6 их наяд төгрөг байна
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ
Иргэд 2026 оны төсвийн төсөлд эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү зарцуулахад санал өгчээ
Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ
Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээ, 8 эмнэлэг засварлаж, 20 уурын зуухыг шинэчилнэ
Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг авран хамгаалжээ
“Шадивлан-Чингис СООСЭ дээд сургууль” чиглэлийг богино эргэлттэй болголоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он