Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантетэй уулзлаа

2024/10/03
УИХ-ын гишүүн О.Номинчимэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч, хатагтай Др Сокорро Эскалантетэй өнөөдөр /2024.10.03/ уулзлаа. УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Улсын Их Хурлын ээлжит 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын намрын чуулган ажил хэрэгчээр эхэлж байна. УИХ-ын дарга хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах үзэл баримтлалын хүрээнд “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг танилцуулсан. Мөн УИХ-ын дарга захирамж гарган 54 ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Миний бие Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлыг судлан, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна гээд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Бид тамхины хэрэглээг бууруулах, насанд хүрээгүй иргэдэд тамхи зарахыг хориглох, татварын ухаалаг, оновчтой бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс хүүхэд залуучуудад тамхины хор хөнөөлийг таниулахад ДЭМБ-аас гаргасан судалгаа, тайлан чухал байна хэмээн онцлов.



ДЭМБ-ын суурин төлөөлөгч, хатагтай Др Сокорро Эскаланте, Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах нь манай байгууллагын тэргүүлэх зорилт хэмээгээд, УИХ-аас Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, тамхины хэрэглээг бууруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаад талархал илэрхийлсэн. Хатагтай  Др Сокорро Эскаланте, Бид та бүхний энэ бодлого, үйл ажиллагааг дэмжиж, бүх талаар хамтран ажиллах болно. Тухайлбал, Женев дэх ДЭМБ-аас төвөөс туршлагатай мэргэжилтнүүдийг урин авчирч хамтран ажиллах боломжтой. 2030 он гэхэд тамхины хэрэглээг 30 хувиар бууруулах зорилтыг тамхины хяналтын цогц бодлогоор хэрэгжүүлэхийг дэмжиж байна. Монгол Улсад электрон тамхины хэрэглээг зохицуулах хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлага бий. Өнөөдрийн байдлаар дэлхийн 34 улс электрон тамхийг хорьсон.  Тамхины хяналтын бодлого хэрэгжүүлэхтэй холбоотой ДЭМБ-аас судалгаа, нотолгоонд тулгуурласан зөвлөмжөөр хангаж ажилладаг. Эдгээр судалгааны үр дүнгээ УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтэй хуваалцахад бэлэн байна гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он