Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг байгуулна

2024/10/08

Боловсролын яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн удирдах хорооны III хурал болж, ажлын явц, үр дүнг хэлэлцэв.

Энэ удаагийн удирдах хорооны хуралд КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан оролцож, уг төсөл нь Монголын ирээдүйн иргэдийн эрүүл мэндийг дэмжих бодит хөрөнгө оруулалт гэдгийг онцолж, манай улсын боловсролын байгууллагуудтай хамтран 5 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буйг дурдлаа. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд олон талын хамтын ажиллагаа, ойлголцол чухал гэдгийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд удирдах хорооны дарга Х.Батжаргал онцолж, гүйцэтгэгч аж ахуйн нэгж хугацаа алдаж буй тул цаашид байгуулах гэрээ, түүний хэрэгжилтэд анхаарч, боломжит дэмжлэгийг үзүүлэхээр болов.

“Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 10 сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг сайжруулахаас гадна хоол зүйч, тогооч нарыг чадавхжуулах давтан сургалтыг зохион байгуулж, эцэг эх, асран хамгаалагч, суралцагч, багш ажилтан, хүнс ханган нийлүүлэгч гэх мэт боловсролын үйлчилгээнд оролцогч талуудад хоол, шим тэжээлийн боловсрол олгох Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг байгуулах юм. Үүнтэй холбоотойгоор ШУТИС-ийг түшиглэн байгуулж буй уг цогц төвийн үйл ажиллагааны дүрмийг батлуулах, 2024-2025 оны хичээлийн жилийн 1-р улирлын амралтаар ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйч, тогооч нарыг чадавхжуулах давтан сургалтыг зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгав гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он