Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

500-600 мянган айл өрхөд орон сууц хэрэгтэй

2024/10/08

Өнөөдөр манай улсын 941547 өрхийн 32.1 хувь нь буюу 302237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдарч байна.

Харин 29.7 хувь буюу 279639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359671 нь гэр сууцанд амьдарч байгаа судалгаа бий.

Тиймээс 600 мянга орчим айл өрхөд орон сууц хэрэгтэй байгаа талаар Үндэсний орон сууцжуулалтын хорооны ажлын хэсгийн хурлын үеэр ярилаа.

Мөн ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмснээр байрны үнэ өсөх үү, олон улсын байгууллагуудыг энэ хөтөлбөрт хэрхэн татан оролцуулах вэ, нэмэлт санхүүжилтийн боломж байгаа эсэх зэрэг асуудлаар санал солилцсон.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ), Монгол банк, МИК, ТОСК, Монголын банкны холбоо зэрэг төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл ажиллаж байна.

Ирэх онд нэг их наяд гаруй төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Энэ зээл нэн түрүүнд зорилтод бүлэгтээ хүрэх учиртай.

Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулахаас гадна хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэд, төрийн албан хаагчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах эрэлт хэрэгцээ байгаа юм.

Улсын хэмжээнд 90 гаруй сумдад дэд бүтэц шийдэгдсэн ч барилгажилт хангалтгүй байна.

Ажлын хэсгийн хурлын үеэр Монголын банкны холбоо байгальд ээлтэй шийдэл, олон улсын байгууллагаас нэмэлт санхүүжилт босгох боломжтой эрчим хүчний хэмнэлттэй “ногоон” орон сууцыг санал болгосон.

Харин ХББОСЯ орон сууцанд орохыг хүссэн айл өрхүүдэд ипотекийн зээлээс гадна урт хугацаанд түрээслэх сонголтыг бий болгосноор үнийн өсөлтөөс сэргийлэх боломжтой гэх мэт саналыг гаргаж байв.

Монголын ипотекийн корпорацаас гаргасан судалгаагаар 2013 оноос хойш ипотекийн зээлээр 155 мянган айл орон сууцанд оржээ. Зээлд хамрагдсан айл өрхийн 30 хувь нь зээлээ төлж дуусаад байраа томруулсан байна.

Олон улсад ипотекийн зээлээр худалдаж авсан байраа иргэд буцаагаад зарахад төрийн компани худалдан авч дараагийн хүмүүст боломж олгодог жишиг байдаг гэнэ.

Энэ мэт олон саналыг нэгтгэж тодорхой шийдэлд хүрнэ. Үүний тулд холбогдох хууль журамд ч өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

Холбоотой мэдээ

АТГ:Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 77 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Чингис хаан үндэсний музейд зочиллоо
Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо
Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаарх хэлэлцүүлэг боллоо
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа
Зургаадугаар сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах цагийн хуваарь
60 автомашинаар парк шинэчлэл хийлээ
Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр санал солилцлоо
Чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн болно
Цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцсэн үйлдлийг шалгаж байна
Бэлчээрийн ургамал цөөн сумын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 3547 болжээ
Бөхөнгийн 929 ширхэг эврийг БНХАУ руу худалдан борлуулах гэж байжээ
Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурчээ
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он