Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа

2024/10/08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүүн бүсийн авто замын бүтээн байгуулалттай танилцлаа.

Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх 52,5 км хатуу хучилттай авто замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа. Энэхүү зам нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумд, Ульхан боомт чиглэлийн авто замын нэг чухал холбоос болно. Замын бүтээн байгуулалтыг “Тэгш плант” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сардаа багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас анх удаа 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжил рүү чиглүүлэн боловсруулж, эдийн засгийн өндөр ач холбогдолтой дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр УИХ-д өргөн барьсан. Зүүн бүс нутгийн хувьд түүхэн аялал жуулчлал, төрөлжсөн, эрчимжсэн мал аж ахуйн дэд бүс нутаг хэмээн Засгийн газар зарласан бөгөөд Ульхан боомтоор ОХУ-тай, Хавирга боомтоор БНХАУ-тай холбогддог газар зүйн байршлаараа ч эдийн засгийн интеграцид орох бүрэн боломжтой бүс нутаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх энэхүү хатуу хучилттай авто зам нь Зүүн бүсийн түүхэн аялал жуулчлалын алтан гурвалжин, зүүн аймгуудыг ОХУ-ын Ульхан боомттой холбох гол зангилаа холбоос замуудын нэг хэсэг болж буйг онцлоод цаашид зүүн аймгууд болон хилийн боомтуудыг бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу эдийн засгийн ач холбогдлоор нь авто замаар холбох бодлогыг Засгийн газар барьж буйг хэллээ.

Бурхан халдун хайрхан, Балдан брэйвэн хийд оршдог Өмнөдэлгэр сум хүртэлх энэхүү авто зам нь Тэмүүжинг Чингис хаанд өргөмжлөн Их Монгол Улсыг байгуулж, Их хуралдай анх хуралдсан Биндэр сум, Их Эзэн чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдог оршдог Дадал сум, Монгол төрийн их заргач Шихихутагийн төрсөн нутаг Норовлин сум хүртэлх авто замын эхлэл хэсэг төдийгүй түүхэн аялал жуулчлалын тойрог замын нэг хэсэг гэдгээрээ онцлогтой. Зүүн бүс нутгийн түүхэн газар нутгуудыг дэд бүтцээр холбосноор хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид, гадаад, дотоодын иргэдийг татах чухал ач холбогдолтой юм.

Зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд түүхэн, байгаль, соёлын аялал жуулчлалын арвин нөөцтэйгөөс гадна Ульхан, Эрээнцав, Хавирга, Баянхошуу, Сүмбэр, Бичигт зэрэг хуурай замын зургаан боомттой. Засгийн газраас эдийн засгийн идэвхтэй бүс болгохоор зүүн босоо тэнхлэгийн дагуу Бичигт-Эрээнцавыг төмөр замаар холбож, мөн авто замаар Ульхан, Баян-Уул, Чингис, Бор-Өндөр, Замын-Үүд гэсэн зүүн босоо чиглэлд авто замаар холбохоор төлөвлөн ажиллаж байна.

Улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү авто замын бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь амжилттай гүйцэтгэж буй автозамчид болон орон нутгийнханд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Монгол Улс “Мянганы зам”-ын бүтээн байгуулалтын хүрээнд 7,000 км авто замыг тавихад 21 жил зарцуулж байсан бол бүсчилсэн хөгжлийн суурийг тавьж, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбохын тулд ирэх дөрвөн жилд 4,440 км орчим авто зам барихаар төлөвлөсөн. Үүнээс ирэх жил зүүн бүсэд 864.8 км авто замын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ

“Шадивлан-Чингис СООСЭ дээд сургууль” чиглэлийг богино эргэлттэй болголоо
Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг авран хамгаалжээ
Хилээр нэвтрэх барилгын материалуудын чанарыг шалгах түргэвчилсэн лабораторитой танилцлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө
Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулна
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
БНСУ Хятадын жуулчдыг визгүй зорчуулахаар болжээ
Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 92 хувьтай үргэлжилж байна
Чингис хаан ОУНБ руу нийтийн тээврийн хэрэгсэл 24 цагийн турш үйлчилнэ
Туул гол Улаанбаатар хот орчимд 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна
Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
​Ирэх онд төсвийн орлого 31.6 их наяд төгрөг байна
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ
Иргэд 2026 оны төсвийн төсөлд эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү зарцуулахад санал өгчээ
Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ
Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээ, 8 эмнэлэг засварлаж, 20 уурын зуухыг шинэчилнэ
Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг авран хамгаалжээ
“Шадивлан-Чингис СООСЭ дээд сургууль” чиглэлийг богино эргэлттэй болголоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он