Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Г.Дамдинням: МҮХАҮТ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчилснээр төрөөс бизнесийн салбарт оролцдог байдлыг хязгаарлах боломж бүрдэнэ

2024/10/21
Улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн орны бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх зорилтыг хэрэгжүүлдэг ашгийн төлөө бус Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан.

Монгол Улсын анхны 126 гишүүнтэй парламент “хүн төвтэй”, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхийн тулд “Гурван төгөлдөршил” бодлогыг гол стратеги хэмээн зарласан. Энэхүү бодлогын хүрээнд байгуулсан 54 ажлын хэсгийн нэг нь дээрх ажлын хэсэг юм байна. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням ажиллаж байгаа юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг ямар хэлбэрээр ажиллах вэ?
- Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг шинэчлэн найруулснаар хөрөнгө оруулалтын болон бизнесийн орчныг сайжруулах, төр бизнесийн салбар болон ард иргэдтэй харилцах харилцааг зохицуулах эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Хуулийн үндсэн санаа нь төрийн зүгээс бизнестэй холбоотой аливаа шийдвэр гаргах буюу татвар хураамжийг зохицуулах, орд газруудыг ашиглах, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих талаарх хуулиудыг боловсруулах суурь шинэчлэл болох юм. Тухайлбал, бизнесийн салбарынхан төртэй хамтарч ажиллахын тулд салбар, чиглэлээрээ нэгдэхээс эхлээд  оролцогч талуудын нэгдсэн байр суурийг илэрхийлэх  зэрэгт  эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэхэд ажлын хэсэг ажиллана. Хуулийн төслийг боловсруулахдаа олон нийт, бизнес эрхлэгчдийн саналыг авч, хэлэлцүүлэг өрнүүлэхийг чухалчилж байна. Энэ хуулийн төслийг боловсруулахдаа нийгмийн харилцаанд оролцогч талуудын хамтын шийдлийн үр дүнд, бие биедээ ээлтэй байх зохицуулалтыг тусгаж, өөрчлөхөөр  зорьж байна.  
- Хуулийн ач холбогдолыг Та товч дүгнэж хэлнэ үү?
- МҮХАҮТ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчилснээр төрөөс бизнесийн салбарт оролцдог байдлыг хязгаарлах боломж бүрдэнэ. Түүнээс гадна хувийн хэвшил,  төрийн хамтын ажиллагааны эрх, үүрэг, хариуцлага тодорхой болох юм. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид салбар бүрээрээ эсвэл нийт бизнесийн орчны нэгдлээр нийлж, төр засагт дуу хоолойгоо илэрхийлэх, төрөөс гаргаж буй бодлого шийдвэрт оролцох, хамтарч ажиллах бололцоог бүрдүүлэхэд хуулийн шинэчлэлийн ач холбогдол оршиж байна.
 

Холбоотой мэдээ

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он