Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Улсын хэмжээнд 532 сургуульд утасгүй интернэтийн дэд бүтцийг угсраад байна

2024/10/22

Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга нар Монголын цахилгаан холбоо, Мобинет, Юнивишн компаниудын төлөөллүүдийг хүлээн авч уулзан, ерөнхий боловсролын сургуулиудын интернэтийн орчин, урсгалыг сайжруулах, нэгдсэн систем нэвтрүүлэх төслийн талаар ярилцлаа.

Eduten, Pearson зэрэг цахим сургалтын платформуудын хэрэглээг сайжруулах, саадгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Боловсролын яам болон дээрх гурван компани хамтран өнгөрсөн оны 9-р сараас төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад утасгүй интернэтийн дэд бүтцийг угсрах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Улсын хэмжээнд нийт 685 сургуулийг хамруулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 532-т нь утасгүй интернэт суурилуулсан ба төсөл 78 хувьтай үргэлжилж байна. Төслийн хүрээнд бүх сургуульд нэгдсэн систем нэвтрүүлж, Боловсролын яам болон харьяа агентлаг, байгууллагууд системд хандах, хянах боломжтойг компаниудын төлөөлөл хэлж байлаа. Мөн интернэтийг хурдтай, саадгүй ашиглахын тулд нэн түрүүнд дэд бүтцийг сайжруулж, урсгалыг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэв.

Боловсролын яамны зүгээс хувийн хэвшил боловсролын салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ зах зээлийн зарчмаараа өрсөлддөг байх нөхцөлийг бүрдүүлэх бодлого баримталж буйг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга онцлов. Иймд цахим шилжилтийг эрчимжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж боломжит ажил үйлчилгээг шилжүүлэн, төрийн шаардлагагүй оролцоог багасгаж байгаа бөгөөд тулгарч буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэн, хувийн хэвшлүүдээ дэмжиж, хамтран ажиллана гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он