Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Смитийг хүлээн авч уулзав

2024/10/23
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг  (2024.10.22) хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Австралийн Парламентын Сенатын Танхимын Ерөнхийлөгч С.Лаянсын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг цохон тэмдэглэв.
Цаашид хоёр талын харилцааны түвшинг шат ахиулж, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн аливаа санаачилга, бодлогыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа тэрбээр илэрхийлэв.
Элчин сайд К.Смит Австрали Улс нь сэргээгдэх эрчим хүч, цэвэр эрчим хүчний туршлага, технологийг экспортлох замаар бүс нутгийн эрчим хүчний шилжилтийг дэмжин ажиллаж байгааг мэдээлэв. Монгол Улсын Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчид удахгүй Сидней хотноо болох Олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалтад оролцож, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчны талаар тусгай арга хэмжээ зохион байгуулах гэж байгааг сайшааж, энэхүү арга хэмжээнд өөрийн биеэр оролцож, Монгол Улсыг сурталчлан таниулах, цаашлаад хоёр талын эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Элчин сайд илэрхийлэв.
Түүнчлэн,  иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаатай холбогдуулан хоёр улсын хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр, Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулахаар ажиллаж байгаа нь цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хоёр талын харилцааны эрх зүйн орчныг бүрэлдүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он