Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Г.Отгонтамир: Халтиргаа, гулгаатай үед өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна

2024/10/24

Ойрын өдрүүдэд цас орж, цаг агаар хүйтэрсэн учраас Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа эсэх асуудлаар хяналт шалгалтыг хийсэн юм.

10 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад жолооч нар зөвхөн урд хоёр дугуйгаа өвлийн дугуйгаар сольсон эсвэл гулгаатай үед зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож буй зөрчлүүдийг илрүүлэв. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир цас орсон үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцохыг иргэд болон аж ахуйн нэгжийн түгээлтийн жолооч нарт анхаарууллаа. Учир нь өвлийн дугуй нь арзгар хээ, ховилтой тул зуны дугуйтай харьцуулахад цас, мөстэй замд барьцалдах чадвар сайн. Халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг. Өвлийн цаг агаарын нөхцөлд зориулагдсан тул дулаанд амархан халалт үүсдэг зэрэг онцлогтой. Тиймээс цас орсон үед иргэд зайлшгүй зуны дугуйг өвлийн дугуйгаар сольж, урьдчилан бэлтгэх хэрэгтэйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ. 

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Жолооч нар тээврийн хэрэгслийг өвөлд бэлтгэх ажлыг есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр урьдчилан бэлдэх ёстой. Ялангуяа алслагдсан гэр хорооллын гудамж, замууд цас орсны дараа амархан мөстдөг. Налуу, эгц замууд ч байдаг шүү дээ. Жолооч та өвлийн дугуйгаа эрт солихгүй бол аль ч замаар зорчиж болно. Тиймээс жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, цас орсон болон гулгаатай үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Ингэснээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ. 

Авто зам дээр шалгалт хийх үед түгээлтийн автомашинууд хүртэл тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцож байна. Үүнд аж ахуйн нэгжүүд, удирдлагууд нь анхаарах хэрэгтэй. Удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд тухайн байгууллагыг Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулдаг. Иргэд өвлийн дугуйгүй байгаадаа олон тайлбар хэлж байгаа ч энэ бол эцэст нь таны болон бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулж болзошгүй чухал асуудал. Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан цас орсон үед зогсоох арга хэмжээ авахад хамгийн чухал зүйл бол өвлийн дугуй. Мөн жолооч нар маань тээврийн хэрэгслийн гэрэл дохио зэрэг бусад бүрэн байдлыг ч хангах шаардлагатай” гэдгийг хэллээ. 

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он