Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хүүхдийн эрхийн улсын байцаагч хуулиар тогтоосон 29 зөрчлийг шалган шийдвэрлэнэ

2024/10/24
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 48 хүүхдийн эрхийн улсын байцаагч давхар чиг үүрэгтэй ажиллаж байна.
 
Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэхээс гадна хяналт шалгалтын арга, хэлбэрээр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхтэй холбоотой зөрчил дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох, арилгуулах замаар хүүхдийн эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх субьект байх учиртай.
 
Харин хүүхдийн эрхийн улсын байцаагчийн тоо цөөн, хуулийн тодорхой зохицуулалт байхгүйгээс ажлын чиг үүрэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа руу түлхүү чиглэж, учир дутагдалтай ажиллаж ирсэн.
 
Улсын Их Хурлаар 2016 онд баталсан “Хүүхдийн эрхийн тухай хууль”-д хүүхдийн эрхийн байцаагчтай байхаар хуульчилж, Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлсэн юм.
 
2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Их Хурал “Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/”-ийг батлахдаа “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тухайн орон нутгийн хүн амын тоо, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг харгалзан гурван жил тутамд Засгийн газраас тогтооно” гэсэн зохицуулалтыг шинээр нэмсэн.
 
Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар 16,000 хүртэлх хүүхэд тутамд хүүхдийн эрхийн 1 улсын байцаагч ажиллахаар тогтоолоо.
 
Мөн Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажиллах дүрмийг анх удаа баталж, Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг сайжруулав.

Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хүүхдийн эрхийн 29 зөрчлийг шалган шийдвэрлэх, Хүүхэд хамгааллын тухай хуулиар тогтоосон Хүүхэд хамгааллын захиргааны хяналт тавих, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалтын арга, хэлбэрээр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхтэй холбоотой зөрчил дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох, арилгуулах, зөвлөн туслах замаар хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он