Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ: Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, Др.Халид Шарифиг хүлээн авч уулзлаа

2024/10/28

Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг өнөөдөр (2024.10.28) Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, Др.Халид Шарифитай уулзаж, залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлого, санаачилга, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд Др.Халид Шарифи, НҮБ-ын Хүн амын сангийн зорилтот үйл ажиллагаа нь залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн болон улс төрийн оролцоог дэмжихэд чиглэж ирснийг тодотгов. 

Түүнчлэн 2017 онд батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах үеэр НҮБ-ын Хүн амын сангийн зүгээс техник, арга зүйн дэмжлэгээр хамтран ажилласныг дурдаад, энэ хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээс танилцууллаа. УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж буйгийн хувьд бодлогын дэмжлэгийг бодитоор хэрэгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. 

Тэрбээр, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд парламентад суудалтай олон намын төлөөлөл багтсаныг тодотгоод, дээрх хуульд хэт ерөнхий байдлаар эсвэл дутуу орхигдсон зарим зохицуулалтуудыг тодорхой, ойлгомжтойгоор тусгах ёстой талаар байр сууриа хэллээ. Тухайлбал, орон нутагт залуучуудыг орон сууцжуулах хөтөлбөрийн хамрах хүрээг нэмэгдүүлэх, шинээр гарааны бизнес эрхлэгч залуусыг уян хатан нөхцөлөөр дэмжих зэрэг санаачилгуудыг хэлэлцэхээр төлөвлөж буйгаа дурдаж байв. 

Уулзалтад оролцогч талууд цаашид хамтран өргөтгөсөн уулзалт, цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаас гадна залуу үеийнхэнд тулгарч буй сорилт, бэрхшээлүүдийг бодитоор тодорхойлох үүднээс бүх шатны судалгаа, мэдээллийг нээлттэй хэлэлцэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он