Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ

2024/11/02

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдөрт

Их Эзэн Чингис хааны үр сад, хойч үе, элэг нэгт ахан дүүстээ Монгол бахархлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.           

Найман зууны тэртээ 1162 онд Их Эзэн Чингис хаан мэндлэн, хүн төрөлхтний түүхнээ тодорсон эзэнт гүрнээ байгуулж, өнөөгийн дэлхийд эмх журмыг тогтоож, энх амгалангаар засаглаж, омогшин бахархах түүх, үеийн үед эрхэмлэн нандигнах үнэт зүйл, төрт ёс, өв соёлыг үр хойч бидэнд үлдээжээ. 

Их Эзэн Чингис хааны алсын хараа, холч ухаан, засаглах чадвар, манлайлал дор Монгол Улс хамгийн агуу эзэнт гүрэн болсон нь дэлхий дахинаа зуун дамжин дуурсагдаж, төр барих, түмэн олноо удирдах үзэл санаа нь үеэс үед суралцах, судлах яндашгүй их түүхэн сурвалж болсоор байгаа нь бахархалтай.

Их Эзэн Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулахдаа ахлагчаа дундаасаа чадахуйн зарчмаар сонгодог аравт, зуут, мянгатын зохион байгуулалт бүхий удирдлагын стратеги ашигладаг байсан нь орчин цагийн хамгийн шилдэг менежментийн жишиг аргачлалын нэг болсон. Их Эзэн Чингис хаан төрийн үйл хэргийг явуулахдаа мэргэдийн зөвлөгөөг тулах Сэцдийн зөвлөл, хамтын шийдвэр гаргах Их хуралдайтай байсан нь эл цагийн парламентат ёсны зарим шинжийг агуулж байв.

Бид өнөөдөр Их Эзэн Чингис хаанаас улбаатай төрт ёсны уламжлалаа хадгалсан, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн дүнд бүрдсэн шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх түүхэн цаг үед байна.

Монгол Улсын Их Хурал Их Эзэн Чингис хааныхаа захиас, үлгэрлэн дагах билиг сургаалыг ямагт санаж, эрдэмтэн мэргэд, олон түмний оролцоотой, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ил тод, нээлттэй, хүртээмжтэй, ёс зүйтэй, хариуцлагатай парламентыг төлөвшүүлэх эрмэлзэл дүүрэн байна.

Суут хүмүүний үр хойч монголчууд бид бахархалт түүх, эрхэм үнэт зүйл, өв соёлоо нандигнан хадгалж, хөгжил дэвшилд хамтаар зорьж Монгол Улсаа бадраах учиртай.

Эх түүх, их хүмүүнээр бахархан, ах дүүс, өрх бүл, анд нөхөд, анги, хамт олноороо Монгол бахархлын өдрийг утга төгөлдөр тэмдэглэж, үр хойчдоо залгамжлуулах өнөө цагийн сайхан түүхийг хамтдаа бүтээхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх хөх тэнгэрийн ивээл оршиж Их Эзэн Чингис хааны суу алдар өнөд бадрах болтугай. 

2024.11.02

Улаанбаатар хот

Холбоотой мэдээ

Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ
“Хатант интернэшнл”, “Апу, скайтел” багууд гурав дахь ялалтаа авлаа
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Баруун салаа, Зүүн салааны айлуудыг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ
“Хатант интернэшнл”, “Апу, скайтел” багууд гурав дахь ялалтаа авлаа
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Баруун салаа, Зүүн салааны айлуудыг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар зэхэж байна
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 23 хувиар буураад байна
Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хуваарь гарлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
УИХ-ын Оюу толгойн хянан шалгах түр хорооноос санал дүгнэлтээ танилцууллаа
Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нийслэлийн төсөвт 1.9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүллээ
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна
"Хоёрдугаар тойрог зам" төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
Эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчилд холбогдсон 9 ААН, 312 иргэнд арга хэмжээ авчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он