Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Канадын “Лаурэл” сантай нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2024/03/26

Эрүүл мэндийн яам Канад улсад төвтэй "Лаурэл" мэс заслын сантай нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, "Лаурэл" мэс заслын сангийн ерөнхийлөгч Хью М Парсон нар өчигдөр гарын үсэг зурлаа.

Монголчуудын нүдний эрүүл мэндийн төлөө 15 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа тус сантай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар Монгол Улсад нүдний эрүүл мэндийн чиглэлээрх хамтын ажиллагааны хүрээ улам өргөжин, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх, нүдний өвчлөлийг эрт илрүүлэхэд үр дүнгээ өгөх олон чухал арга хэмжээг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэж буйг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг онцолсон.

Мөн тэрбээр Санамж бичиг байгуулахад Канад улсаас Монгол Улсад суугаа Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани оролцож буй нь энэхүү хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйн илэрхийлэл хэмээн талархаж буйгаа илэрхийлсэн.

Ноён Хью М Парсон хагас жилийн өмнө Эрүүл мэндийн сайдтай уулзахдаа хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байсан бол өчигдөр ЭМЯ болон "Лаурэл" мэс заслын сан хоорондын нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж буй нь Монголын талаас бидний ажлыг ойлгож, дэмжиж байгаагийн илэрхийлэл хэмээн хүлээн авч байна гэдгийг хэлсэн.

Тэрбээр мөн монголчуудын дунд нүдний өвчлөл их, ялангуяа хөдөөгийн иргэдийн дунд элбэг байгаа нь хараагүй болох эрсдэлд хүргэж болох учраас өвчлөлөөс сэргийлэх, эрт илрүүлэхэд анхаарах учиртайг хэлээд тус сангаас нүдний эрүүл мэндийн эрт илрүүлгийг эхний ээлжинд Баянхонгор аймагт явуулахаар төлөвлөснөө дуулгалаа.

"Лаурэл" мэс заслын сан манай улсад 2015 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа нийт 95 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 20,500 хүнийг эмчилж, 3000 гаруй хүнд катаракт буюу болор цайх өвчний мэс засал эмчилгээг хийсэн байна.

Түүнчлэн тус сан эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна эмч мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн анхаардаг. Нийслэл төдийгүй алслагдмал аймаг сумдын эмч нарт ажлын байран дээрх сургалтыг хийж, эмч нарын нүдний тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг нэмэгдүүлэхэд цаашлаад нүд судлалын резидентийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, эмч нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зэрэг олон чухал үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм. Тус сан нүдний резидэнтийн сургалтад ашиглах 200 сая төгрөгийн үнэ бүхий “Нүдний бичил мэс заслын ур чадварыг дэмжих төв”-ийг байгуулсан нь нүдний чиглэлийн сургалтын чанарт ахиц дэвшил авчирч үндэсний хэмжээний чадварлаг боловсон хүчинтэй болоход бодит утгаараа нөлөөлж байгаа юм.

Энэхүү санамж бичигт Эрүүл мэндийн хөгжлийн төв болон УНТЭ-ийн Нүд судлалын тасгийн резидент эмч нарын мэс заслын ур чадварыг сайжруулах, нүдний алимны мэс заслын сургалт болон бусад үйл ажиллагааг тус сангийн мэргэжилтнүүдийн багтай хамтран зохион байгуулахаас гадна Лаурэл мэс заслын сангийн Монгол Улсад эм, оношилгоо, эмчилгээний материал, тоног төхөөрөмж нийлүүлэлттэй холбоотой зарим зохицуулалтыг хийх боломжийг бүрдүүлэх зэрэг олон ажлыг тусгасан байна.

 

Холбоотой мэдээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа
Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төлөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он