Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Бейсен Элчин сайд Чой Жин Вонтой уулзлаа

2024/11/05

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонтой өнөөдөр /2024.11.05/ уулзлаа.

УИХ-ын гишүүн Б.Бейсен, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эрүүл хөрсөнд ургасан эх орны хүнсний ногоогоор иргэдээ хангах зорилтыг хэрэгжүүлэхэд хүлэмжийн тариаланг нэн тэргүүнд дэмжих шаардлагатай байгааг дурдаад, энэ хүрээнд хүлэмжийг олноор байгуулах, мэргэжилтнүүдийг сургах талаар холбогдох яамны албан тушаалтнууд, мэргэжилтнүүдтэй санал солилцож, хэлэлцүүлэг зохион байгуулсан талаар товч мэдээлсэн. Мөн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүсийн оношилгооны төвүүд байгуулах асуудлыг хөндөж, ингэснээр нийслэлд ирж эмчлүүлэх хөдөлгөөн багасч эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүр хүртэх боломж бүрдэнэ гэлээ. Гагцхүү бүсийн оношилгооны төвд ажиллах эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах асуудал тулгарч байгааг тэрбээр тодотгоод, ялангуяа алслагдсан баруун бүс нутагт эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх нэн шаардлагатай байгааг онцолсон. Байнгын хорооны дарга дээрх хоёр асуудалд анхаарал хандуулж, хамтран ажиллахыг Элчин сайдаас хүслээ.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, газар тариалан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр улсын харилцаанд чухал ач холбогдолтойг дурдаад, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулахад хамтран ажиллах саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Манай улсын Эрүүл мэнд, халамжийн яам, Эрүүл мэндийн сангийн дэмжлэгтэйгээр зүүн бүсийн аймгуудад зарим халдварт өвчний судалгаа хийх зэргээр хамтран ажиллаж байна. Мөн БНСУ-аас шууд эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээг Эрүүл мэндийн яамтай байгуулан ажиллаж эхэлсэн. Анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүртээмжгүй учраас дараагийн шатлалын эмнэлгийн ачаалал нэмэгдэж, иргэдийн санхүү, эдийн засагт хүндээр тусаж байгааг ойлгож байна.

Бүсийн төвүүдийн эрүүл мэндийн салбарт ажиллах эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад анхаарч, хамтран ажиллах боломжийг буй болгоход Элчин сайдын хувьд хичээн ажиллах болно гэлээ. Мөн БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай хамтран газар тариалангийн чиглэлд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж буйг тодотгоод, энэхүү хамтын ажиллагааг хүлэмжийн тариалан эрхлэхэд чиглүүлэхэд анхаарахаас гадна энэ талаарх хөрөнгө оруулалтыг судлан хамтын ажиллагаагаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарна гэж хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он