Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Тойм

Харрис юун дээр алдав

2024/11/07
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ардчилсан намын хэвлэлүүд яг одоо ийм асуултад хариу нэхэж байна. Хариу нэхсэн хэд, хэдэн нийтлэл ч гарч. Гэхдээ өрсөлдөгчөө хэт дутуу үнэлснээс гадна өөрийнхөө мэхэнд өөрөө бүдэрчихсэн гэдгийг улс төр судлаачид ч, ардчилсан намын улстөрчид ч хэлж байна. Яах аргагүй кампанит ажлын салхи сонгуулийн өмнөхөн өөр тийшээ эргэж, хэлсэн үг болгон нь ямар нэг шог ярианы сэдэв болж байсныг бодохоор дээрх дүгнэлтүүд ч оргүй хоосон зүйл ч бас биш.

Сонгуулийн өмнөхөн ABC телевизийн нэгэн ярилцлагад ороход нь хөтлөгч Харрисаас “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Байденаас өөр бодлого баримтлах боломж байсан бол хамгийн түрүүнд юу хийх байсан бэ?” гэж асуусан юм. Үүнд нь Харрис “Ёстой бодож байгаагүй юм байна” гэж хариулав. Дэд Ерөнхийлөгч хүн ийм үг хэлсэнд олон хүн гайхаж твиттерийн шоглоом болоод дууссан билээ. Яг үүнээс хойш Харрисын багийнхан эмэгтэйчүүдийн санал авахад түлхүү чиглэж оройн ярилцлагын шоу, хоолны нэвтрүүлэгт анхаарлаа хандуулж эхлэв. Сонгуулийн дараахан түүнд санал өгсөн хүмүүсийг хүйсээр ялгахад эмэгтэйчүүд илүү жин дарсан байдаг. Сурталчилгаа байндаа хүрч. Гэхдээ яагаад сонгуульд ялалт байгуулж чадсангүй вэ? Түүний хэлснээр илүү том ялалтын эхлэл байв уу?

Ний нуугүй хэлэхэд бизнес эрхлэгчид, томоохон компанийн эзэд Харрисаас илүү Трампыг дэмжиж байсан юм. Үүний нэгээхэн илрэл нь Илон Маск. Тийм ч учраас хамгийн том хандивлагч болж Трампыг дэмжсэн нь үндсэндээ салхийг эргүүлж орхисон. Твиттер дэх нэр нөлөө, олон арван дагалдагчдыг нь бодсон ч Илон Маск хожлын нүүдэл байсан юм. Тийм ч учраас хөрөнгийн зах зээл, бизнесийн зах зух гадарладаг хэн ч Трампыг дэмжих болсон билээ. /Ил хэлээгүй л болохоос/ Харрисын хувьд халамжийн бодлогоо үргэлжлүүлж, технологийн салбарт анхаарна гэсэн ч тодорхой бодлого байгаагүй. Үүнийг нь Трамп овжин ашиглаж сансрын төлөөх уралдаан одоо улс орны гэхээс илүү хувийн компаниудын тоглоом болсон гэдгийг тодотгоод төр зөвхөн бодлогоор дэмжих ёстой гэж мэдэгдлээ.

Дараагийн гол асуудал бол геополитикийн хурцадмал байдал.  Геополитикийн хувьд Харрис хэрэв ерөнхийлөгч болвол Газын хямралыг хэлэлцээрийн журмаар шийдвэрлэж, эцэслэнэ гэдгээ амлав. Харин Трампын хувьд илүү прагматик байр суурьтай байсан. АНУ дайныг санхүүжүүлэхгүй гэдгээ мэдэгдээд Газын хямралыг хөндлөнгийн аль нэг улс зуучилж болох ч тэр нь АНУ биш гэдгийг далд утгаар хэлж байв. Украины асуудал дээр ч мөн ялгаагүй АНУ л гол санхүүжүүлэгч байхаа больчихвол дайн дуусна гэдэг байр суурьтай байсан. Гэхдээ байна аа Европ дахь ардчиллын үр нөлөө, АНУ-ын ноёрхлын эцсийн цэг нь Украин гэдгийг тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймийн учир Украины энхийн хэлэлцээг санаачилж, үр дүнд хүргэнэ гэдгээ Трамп мэдэгдсэн.

Харрисын кампанит ажлын үеэр эвлүүлсэн ярилцлага, эв хавгүй үг, залуус болон нийгмийн цөөнхүүдийн талаарх мэдрэмжгүй мэдэгдэл зэрэг нь Харрисын кампанит ажлын эргэлтийн цэг байсан гэхэд болно. Дээрээс нь түүний баг хэрэв ялалт байгуулбал хэрхэн засаг захиргааг бүрдүүлэх, ямар бодлого баримтлах зэрэг нь тодорхойгүй байсантай холбоотой. Гэтэл Трампын багийнхан засгийн газрын зарим гишүүдийг ил цагаан зарлаад зогсохгүй нэн тэргүүнд ямар бодлого баримтлахаа ч ил зарлаж байв. Харрисын тодорхойгүй байдал үндсэндээ өөрийгөө ч Ардчилсан намаа ч хөлдөө чирсэн гэхэд хилс болохгүй. Магадгүй олон нийт геополитикийн хурцадмал байдлын үед эмэгтэй хүнээс илүүтэй эрэгтэй хүнээр удирдуулах нь үр дүнтэй гэж бодсон ч байж мэднэ. 

Холбоотой мэдээ

Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна
Тэрбумтан Женсен Хуанг эхнэртээ үнэнч бус байсандаа уучлалт гуйж, хариуцлага хүлээхээ мэдэгджээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он