Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа

2024/11/07

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гуравдугаар улирлын ажлын тайлан, салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын энэ оны 10 сарын байдлаарх тайлан мэдээлэл, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хурлын эхэнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гуравдугаар улирлын хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба танилцууллаа. Тэрбээр, 2024 онд 50 ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар урьдчилсан гүйцэтгэл 60 орчим хувийн биелэлттэй байгааг онцоллоо. Олон нийтийн цагдаа, оюутан цагдаа, School police зэрэг ажлууд тодорхой үр дүнгээ өгч байна гэлээ. Дүүргүүдийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг дэмжих, мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Камер тоног төхөөрөмжийг сайжруулахаас гадна үүн дээр ажиллах албан хаагчдыг бэлдэх, чадавхжуулах ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна гэлээ.

Үүний дараа Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат 2024 оны 10 сарын байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын танилцуулга хийлээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 269 мянган гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 61,9 хувь нь нийслэлд хамаарч байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өссөн, хүүхэд оролцсон болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурсан гэлээ. Харин цахимд орчинд үйлдэгдсэн, залилангийн гэмт хэргүүд өссөн нь энэ чиглэлд түлхүү анхаарах шаардлага байгааг илтгэлдээ дурдлаа. Цаашид албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх шаардлагатай бөгөөд техник, тоног төхөөрөмжөөр хангах саналыг хэллээ.

Үргэлжлүүлэн Тээврийн Цагдаагийн албанаас 2024 оны 10 сарын байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан “Зам тээврийн ослын нөхцөл байдал”-ын танилцуулга хийв. Сүүлийн 2 жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн тоо 60-70 мянгаар нэмэгдсэн. Зам тээврийн ослоор нас барсан хүний тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан хэдий ч дуудлага мэдээлэл өссөн үзүүлэлттэй байна. Зам тээврийн гэмт хэрэг зөрчлийн дийлэнх хувийг мөргөлдөх, явган хүн дайрах гэмт хэрэг зөрчил эзэлж байна. Тэр дундаа хүүхэдтэй холбоотой зам тээврийн осол нэмэгдсэн. Иймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэг олгох сургалтыг Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах, сургууль орчмын бүсийн стандартад өөрчлөлт оруулах зэрэг санал гаргав.

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, түүнээс урьдчилан сэргийлэх ажил, өнөөгийн нөхцөл байдал”-ын мэдээлэл танилцуулгыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас хийв. 2016-2023 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо өмнөх жилүүдээс 2-3 дахин өссөн. Эрэлт нэмэгдэж буй шалтгаан нөхцөлд байдлыг оновчтой тогтоож хууль эрхзүйн шинэчлэл, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт тусгах зэрэг саналтай байгааг дурдлаа.

Гишүүн байгууллагуудын санал, мэдээллийн дараа Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах , салбар зөвлөлийн Ажлын албаны бүтэц, орон тоо баталсан тогтоолд өөрчлөлт оруулахыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд НИТХ-ын дарга бөгөөд Салбар зөвлөлийн дарга А.Баяр Техник хэрэгсэл гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад туслах ч, үндсэн хүчин зүйл биш иймээс арга барилаа өөрчлөх хэрэгтэйг санууллаа. Мөн “Хүүхдэд ээлтэй жолооч”, “Эрүүл жолооч” зэрэг нөлөөллийн аяныг явуулах, төрийн албанд ажиллаж буй залуу алба хаагчид, төрийн албанд ажиллах хүсэлтэй, горилж буй залуучуудын ухамсарт авлига, ашиг сонирхлоос ангид байх ойлголтыг өгөх, хуулийг сурталчилж, таниулах ажлуудыг шат дараатай хийх шаардлага байгааг онцоллоо. “Цагаан тахал” гэгдэж буй хар тамхины аюулаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг дурдаад эдгээрийг ирэх оны төлөвлөгөөнд оруулахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Улс төрийн тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлжээ
Өнөөдөр хаагдах замууд
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхэллээ
Есөн дүүргийн 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явагдаж байна
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 3042 болжээ
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил үргэлжилж байна
Улс төрийн тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлжээ
Өнөөдөр хаагдах замууд
Маргаашнаас есөн дүүргийн 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явагдана
Бага насны хүүхэд бусдын тээврийн хэрэгслийг унаад зугтаасан хэрэг бүртгэгджээ
“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ
Тусгай хамгаалалттай бүсэд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна
ОХУ-ын уран нислэгийн Стрижи баг Миг-29 дахин давтагдашгүй үзүүлбэрээ Монголд толилуулна
32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он