Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Эгийн голын УЦС төслийн хүрээнд хийсэн байгаль орчны судалгаа, тулгарч буй бэрхшээл, ирээдүйн төлөвлөгөөг хэлэлцэв

2024/11/15

"Эгийн голын усан цахилгаан станц" төслийн зөвлөлдөх уулзалт буюу ерөнхий замын зураглал боловсруулах хурал өнөөдөр Монгол Улсын Шинжлэх ухааны академид боллоо.

Хуралд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын төлөөлөл оролцлоо.

Сануулахад, өнгөрсөн 2024 оны аравдугаар сарын 9-нд УИХ-ын гишүүн, Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловын урилгаар Москва хотноо ажилласан.

Энэ үеэр Эгийн гол дээр барихаар төлөвлөж буй Эгийн голын УЦС-ын төслийн Байгал нуурт үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын ШУА-ийн эрдэмтэн судлаачид хамтран хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг даруй эхлүүлэхээр тохиролцож, ажиллах журам, ажлын төлөвлөгөө, хариуцах эзэн, цаг хугацааг нарийвчлан тогтоохоор тохиролцсон юм.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн явц, өнгөрсөн хугацаанд хийгдсэн судалгааны ажлуудын талаарх мэдээлэл, Эгийн голын УЦС төслийн хүрээнд хийгдсэн байгаль орчны судалгаанууд, тулгарч буй бэрхшээл, ирээдүйн төлөвлөгөөг хэлэлцлээ.

Улмаар Эгийн голын УЦС төслийн зүгээс Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн судалгааны ажлуудад дүгнэлт өгөх, үр дүнгээ харилцан зөвлөлдөж, хүлээн зөвшөөрөх үүрэг бүхий хоёр улсын эрдэмтдийн ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх, хоёр улсын эрдэмтдийн ажлын хэсэг, Эгийн голын УЦС төслийг хариуцаж буй төр захиргааны байгууллагын төлөөлөгчийг оролцуулсан хамтарсан семинар, хурлууд зохион байгуулах, гарч буй санал шүүмж, үр дүнг хэлэлцэж, харилцан нэгдсэн ойлголттой болж хамтран ажиллахаар боллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа
Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ
ЗХУТ: Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
"Эрдэнэс Таван Толгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж байна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он