Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Пестицидийг тодорхойлох чадамжийг нэмэгдүүлнэ

2024/11/18
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нартай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүнсний хангамж, аюулгүй байдлын  "Эрдэмтдийн зөвлөл"-өөс пестицидийн талаар цаашид авах арга хэмжээний зөвлөмж гаргаснаа танилцуулахийн зэрэгцээ хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцов.
Монгол Улсын хэмжээнд 380 гаруй лаборатори үйл ажиллагаа явуулж байгаагийн 180 орчим нь улсын лаборатори байна. Түүнчлэн манай улсад пестицидийн нэр төрөл, хэмжээ нь жилээс жилд нэмэгдэж байна. Энэ нь хүн амын эрүүл мэнд, цаашлаад хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч болзошгүй бөгөөд олон төрлийн хавдар үүсгэх эрсдэлтэй. Тиймээс улсын болон хувийн лабораториудын хүчин чадлыг сайжруулах, боловсон хүчний нөөцийг бэлтгэх, дадлагажуулах, хүнсний лабораториудын уялдаа холбоог сайжруулах, тэр дундаа хууль эрх зүйн орчныг сайжруулж, техник технологи, стандартын шинэчлэлийг хийх нь чухал юм.
Мөн нийт хүн амыг пестицидээс хамгаалахын тулд энэ талаар цаашид авах арга хэмжээний зөвлөмжийг нэн яаралтай хэрэгжүүлж, ажил хэрэг болгохыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан онцолсон. Ингэхдээ  эрх зүйн актуудаа боловсронгуй болгох, стандартын шинэчлэлээ хийх, хэрэгжилтийг хангах зэрэг асуудалд анхаарах ёстойг тодотгосон.
Манай улс 2013-2023 оны хугацаанд 12-17 пестицидийг тодорхойлж байсан бол 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар давхар масс детектортой хийн хроматографи багажийг авч үйл ажиллагаанд нэвтрүүлснээр 1 дээжид 40 минутанд 221 төрөл түвшинд тодорхойлох чадамжтай болоод байна. Гэсэн хэдий ч улсын болон хувийн лабораторийн хүчин чадлыг улам сайжруулж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх асуудалд илүү анхаарч ажиллах шаадлагатай байна.

Холбоотой мэдээ

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он