Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

АҮББХ:Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа

2024/11/19

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын  хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус Байнгын хорооны  2024 оны 01 дүгээр тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлыг шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ албан бичгээр ирүүлснийг Байнгын хорооны дарга С.Ганбаатар танилцуулаад “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын Г.Очирбат үг хэлсний дараа "Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя" гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ. Иймд уг ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг ажиллахаар болов.

Үргэлжлүүлэн “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлыг шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг хавсралтаар батлах, улмаар биелэлтийг тус Байнгын хороонд 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагчид үүрэг болгохоор тусгасан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ.

Дараа нь “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тус Байнгын хорооны 2024 оны 02 дугаар тогтоолоор “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Иймд тус ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг батлах асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, П.Ганзориг, Б.Тулга нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох саналтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс өөрийнх нь хүсэлтээр Ж.Золжаргал гишүүнийг хасаж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр Г.Очирбатыг нэмэх саналыг хэлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр ажлын хэсгийн хянан шалгах үйл ажиллагааны хүрээ хязгаарыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр гэж хумилгүй, тухайн компанийн нүүрс олборлолт, экспорт, хөрөнгийн бирж дэх борлуулалт, тээвэрлэлт зэрэг бүхий л үйл ажиллагааг хамруулах шаардлагатай гэв. Байнгын хорооны дарга С.Ганбаатар уг саналыг хүлээн авах нь зүйтэй гэлээ.

Ингээд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив.

Иймд уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар ахалж, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Д.Батбаяр, П.Ганзориг, Х.Жангабыл, Г.Лувсанжамц, Л.Мөнбаясгалан, П.Мөнхтулга, Г.Очирбат, Б.Тулга, Б.Уянга, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

“Намрын ногоон өдрүүд – үндэсний үйлдвэрлэл 2026”-г Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна
Халдварт өвчин судлалын үндэсний төв нь Оросын холбооны улсын Сүрьеэгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв
Уул уурхай, ногоон эрчим хүчний шилжилтийн бодлогоор элчин сайд нарын хэлэлцүүлэг боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Намрын ногоон өдрүүд – үндэсний үйлдвэрлэл 2026”-г Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна
Халдварт өвчин судлалын үндэсний төв нь Оросын холбооны улсын Сүрьеэгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв
Уул уурхай, ногоон эрчим хүчний шилжилтийн бодлогоор элчин сайд нарын хэлэлцүүлэг боллоо
Бээжингийн Шяншань форум: Олон улсын дэг журам, стратегийн тогтвортой байдлыг хэлэлцэж байна
Цахим шилжилт, мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлээр хурал зохион байгууллаа
ОХУ-ын Алтайн хязгаарын хөдөө аж ахуйн сайд С.А.Межин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
О.Цогтгэрэл Н.Учралын саналыг хүлээж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн эхэллээ
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн удирдагч Зарина Абдуллаеватай уулзлаа
"Хайрхантоб", "Өгөөж гурил"-ын захирлууд авлигын хэрэгт холбогджээ
Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян эхэллээ
Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Монгол, Беларусийн Гадаад харилцааны яамд хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он