Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Нийслэлийн төсөв-2025” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ

2024/11/20

Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотын 2025 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулах, тэдний санал, хүсэлтийг тусган боловсруулах зорилгоор “Нийслэлийн төсөв-2025” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг НЗДТГ-аас зохион байгууллаа.

Мөн үеэр НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин нийслэлийн санхүү, төсвийн өнөөгийн нөхцөл байдал, энэ оны зарцуулалт, төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн томоохон ажил, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, 2025 оны төсвийн төслийг танилцуулсан юм.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь

  • Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх;
  • Агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах;
  • Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийж, авто замын түгжрэлийг 30 хүртэлх хувиар бууруулах;
  • Өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд зорьж байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор шинэ суурьшлын бүс, дэд төвүүдийг хөгжүүлэх, нийтийн тээврийн бодлогын цогц шинэчлэлийг хийх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж буй юм.

Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар иргэд, олон нийтээс санал авч, тусгасныг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа. Тодруулбал, ОНХС, И-Монголиа гар утасны аппликейшн болон цахим хуудсаар нийт 916,887 төсөл, арга хэмжээний санал хүлээн авсны дийлэнх нь нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх тохижилт, тоглоомын талбай байгуулах, камер болон гэрэлтүүлэг суурилуулах, авто зам, явган хүний зам засварлах, шинэчлэх, худаг, усан сан бий болгох, өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, гадна талбайн тохижилтын төслүүд байжээ.

Хэлэлцүүлэгт нийслэлийн харьяа байгууллагын удирдлагуудаас гадна есөн дүүргийн иргэдийн 400 орчим төлөөлөл оролцож, асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлэв. Тодруулбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны байрны гадна дулаалга, дээвэр, лифт засвар, арчилгаа хийх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийг нэмэгдүүлэх, Яармагийн бүс дэх инженерийн шугам сүлжээг шинэчлэх, сайжруулах, дүүрэг хороод дахь удаашралтай байгаа төсөл хөтөлбөрийг урагшлуулах, зарим хороонд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих зэрэг саналыг иргэд хэлж байв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд НЗДТГ-ын дарга П.Хадбаатар тэргүүтэй харьяа байгууллагуудын удирдлага иргэдийн асуултад хариулж, нийслэлийн чиг үүргийн бус асуудлыг холбогдох байгууллагын удирдлагуудад уламжлана гэлээ. Мөн нэмэлт санал хүсэлтийг ulaanbaatar.mn цахим сайтаар авч, иргэдээс гарсан саналуудыг нэгтгэн, Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд тусгахаа илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2928 болжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг 26-ны өдөр зарлах товтой байна
Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалав
Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85,5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 14 тэрбум төгрөгөөр өслөө
Монгол ард Эскадрилийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2928 болжээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ
Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна
“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ оролцлоо
Хүүхдийн тэтгэмжийг 2854 тэтгэлэг төлөгч гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нөхцөл байдал тогтоогджээ
Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ
Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он