Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын дэргэдэх олон улсын орон тооны бус зөвлөлийн анхны хурал болов

2024/11/22

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын дэргэдэх олон улсын хөрөнгө оруулагчдын орон тооны бус зөвлөлийн анхны хурал энэ сарын 21-нд Азербайжан улсын Баку хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү хурал нь 11 дүгээр сарын 11-22-ны хооронд Баку хотод зохиогдож буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дэх удаагийн (COP 29) хурлын хүрээнд зохион байгуулагдсан юм.

Хурлын үеэр Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, эрчим хүчний шилжилтийг дэмжих, эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтын стратегийг боловсруулах, тогтвортой хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын боломжууд болон түншлэлийн замуудыг тодорхойлох асуудлыг хэлэлцсэн юм.

Мөн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилтийн эсрэг НҮБ-ын Конвенцийн (COP17) бага хуралд аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах, уг хурлыг бэлтгэх ажлын хүрээнд 2025–2026 онд хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг боловсруулан зөвлөлджээ. Түүнчлэн Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих болон олон улсын түншлэл байгуулах боломжуудыг судлах асуудлыг хөндсөн байна.

Монгол Улсын байгаль орчны зорилтуудыг дэлхийн түвшинд хүргэхэд шаардлагатай нөөцийг дайчлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Ногоон Санхүүгийн Корпорац, Энвижн Групп, Рио Тинто Монгол, Ньюком Групп, , Орда Вэлф Тек, Греран Групп, Худалдаа, Хөгжлийн Банк, Юрика компанийн удирдлагууд оролцжээ. Энэхүү зөвлөлийн үйл ажиллагаа нь Монгол Улсын байгаль орчны зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал алхам боллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа
Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ
ЗХУТ: Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
"Эрдэнэс Таван Толгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж байна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он